СПОРТ

МҮБХ: Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулна

Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн барилдааныг 128 бөхөөс хэтрэхгүйгээр задгай талбайд зохион байгуулахаар болсон билээ. Аймгуудын барилдаан нэг өдөр зэрэг зохион байгуулах бөгөөд барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамж, барилдааны хуваарийг МҮБХ-ноос гаргажээ. 

Тодруулбал: 

  • Наймдугаар сарын 16-17-нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 21-22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 28-д СХД-т шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 15, зургаадугаар сарын 12-ны хурлаар тус тус хэлэлцэн “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр бөхийн барилдааны хугацаа нь 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байх аж. Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэдгийг УОК-оос мэдэгдсэн. 

Түүнчлэн тус холбооноос аймгийн бөхийн холбоо 128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамжийг гаргажээ. 

УДИРДАМЖ:

1. Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулах,

2. Бөхийн бүртгэлийг барилдаан болохоос нэг хоногийн өмнө цахимаар бүртгэж дууссан байх,

3. Бүртгэлийг МҮБХ-ны албан ёсны (Монголын Үндэсний Бөхийн Холбоо – Монгол Бөхийн Өргөө) хуудас болон Mubh.2021@gmail.com руу илгээх,

4. Аймгийн бөхийн холбоод бүртгэл, оноолт, амыг devjee.mn-ийн программаар бүрэн хийх,

5. Бүх аймгийн эрэмбийг МҮБХ программ хангамжийн тусламжтай хянаж, батална. (Баталсан эрэмбийн дагуу оноолт гаргаагүй болон программ бүрэн ашиглаагүй аймгийн шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй.)

6. Барилдахаар бүртгүүлсэн сумын цолтой бөхчүүдийн цолны үнэмлэхийн зургийг тус аймгийн бүртгэл хийж буй ажилтан цахимаар авна.

7. Шаардлагатай тохиолдолд бөхчүүдийн үнэмлэхийн зургийг МҮБХ руу илгээж шалгуулна.

8. Эрэмбэтэй холбоотой асууж тодруулах зүйлийг МҮБХ-ны албан ёсны хуудсаар хандаж авна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet