08.06: Сүүлийн 24 цагт халдварын 1,246 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа
ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1,246 хүнээс халдвар илэрчээ. Эдгээрийн 475 нь Улаанбаатарт бол 771 нь орон нутагт тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 171,097 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 1,804 хүн эдгэрчээ.
Харин өнгөрөгч хоногт таван хүн нас барж, нийт нас баралт 841 болсон байна.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд:
- Хөнгөн – 5,064
- Хүндэвтэр – 2,588
- Хүнд – 969
- Маш хүнд – 189 хүн байна.


Хариулах