ХЭҮК нь Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, хандлага, чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон нийтэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тохирсон.
Тухайлбал, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Авлига хүний эрхэд үзүүлэх үр нөлөө” үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдыг чадавхжуулах, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг АТГ-тай хамтран хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд авлигын хор уршиг хүний эрхэд нөлөөлж буй байдал, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход тулгамдаж буй асуудал, сорилт, бэрхшээл, шударгаар шүүлгэх эрх, аюулгүй, чөлөөтэй байх эрх, олон улсын сайн туршлага зэрэг өргөн хүрээтэй сэдвээр АТГ-ын алба хаагчдад мэдээлэл хийж, авлигын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах явцад хүний эрхийг хангаж, хамгаалах талаарх Комиссын баримталж буй бодлого, байр суурийг илэрхийллээ.
Тус арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх чиг үүрэг бүхий 100 орчим алба хаагч хамрагдлаа.
Авлига нь хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, нийгмийн шударга ёс, хууль тогтоомжийг тойрон гарч, албан тушаалтнаар хууль бус үйлдлийг хийлгэх зорилгод шууд үйлчилдэг учраас алхам тутамдаа хүний эрхийн зөрчлийг дагуулдаг учир хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог.