Иранд үйлдвэрлэсэн дроныг хөөргөх, курсантуудыг сургахад ашиглаж байсан Оросын баазыг устгаснаа Украин мэдэгдсэн байна.
Оросын өмнөд хэсгийн Краснодар муж дахь Оросын нисэх онгоцны буудлын ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсон тухай мэдээллийн дараа Украины Тэнгисийн цэргийн флот хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг нийтэлжээ.
Украины Тэнгисийн цэргийн хүчний албаны хүмүүсийн мэдээлснээр Иранд үйлдвэрлэсэн “Шахед” дроныг удирдахаар сургагдаж байсан сургагч багш, курсант нарын хэд хэдэн хүн баасан гарагийн шөнө болсон халдлагын улмаас амь үрэгджээ.
Тэнгисийн цэргийн хүчин энэ ажиллагааг Украины тагнуулын албатай хамтран төлөвлөж, зохион байгуулснаа “Telegram” дахь мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Энэ бааз нь Украины эзлэгдсэн Мариуполь хотын эсрэг талд Азовын тэнгист байрладаг болохыг гэрэл зургийг авсан АНУ-ын “Planet Labs” компани мэдэгдэв.
Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хиймэл дагуулын зурагт авто замаар тусгаарлагдсан хоёр том агуулах харагдах боловч бямба гарагт авсан дараагийн гэрэл зургуудаас харвал нэг агуулах нь бүрэн сүйрч, нөгөө нь их хэмжээний хохирол амссан байна.
Оросын эрх баригчид тус улсын өмнөд хэсэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр, цэргийн объект руу довтлохыг оролдсон Украины 114 дроныг устгасан талаар баасан гарагт мэдэгдсэн ч дроны баазад гарсан халдлагын талаар мэдээлэл өгөөгүй байна.
Үүнээс гадна, Украинаас харвасан пуужингийн хэлтэрхий хөл хөдөлгөөн ихтэй далайн эрэгт унасны улмаас эзлэгдсэн Крымд дор хаяж дөрвөн хүн, түүний дотор хоёр хүүхэд амь үрэгдэж, 140 гаруй хүн бэртжээ. Оросын Батлан хамгаалах яам халдлагад АНУ-аас нийлүүлсэн “ATACMS” пуужинг ашигласан гэж мэдэгдсэн бөгөөд АНУ-ын мэргэжилтнүүдийг цохилтын координатыг тохируулсан гэж буруутгаж байгаа аж.
Ням гарагийн шөнө Белгород мужид мөн дроны халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна.
Энэ хооронд, Киевийн албаны хүмүүс бямба гарагийн шөнө Украины нийслэлийг онилсон Оросын пуужин болон дроны довтолгооны улмаас хоёр хүн шархдаж, олон тооны орон сууцны барилга эвдэрсэн болохыг мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#Краснодар, #ОРос, #УКраин, #дроны бааз,