Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын Сөүл хот дахь 27 дугаар салбар комисс зургаадугаар сарын 20-24-ний  өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд ажиллаж иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж байна. 

Санал авах үйл ажиллагаа нь  Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны байранд явагдаж байгаа бөгөөд урьдчилсан бүртгэлд нийт 2983 иргэн бүртгүүлснээс Сөүл хот дахь салбар комисст 2656 иргэн, Пусан хот дахь салбар комисст 327 иргэн бүртгүүлсэн байна. Гадаадад амьдарч байгаа Монгол иргэдийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд анх удаа саналаа өгч байгаагаараа онцлог. Энэ дунд 18 нас хүрч анх удаа сонгуулийн насанд хүрч байгаа иргэд ч байгаа юм. 

Зургаадугаар сарын 22-ны өдрийн 22:00 цагийн байдлаар нийт 1175 иргэн үүнээс эрэгтэй 463, эмэгтэй 712 иргэн саналаа өгч, сонгогчдын ирц 44,24% байсан юм. Харин 23-ны өдөр буюу өнөөдөр өдрийн 14.00 цагийн байдлаар ирцийн хувь 51%-д хүрчээ. 

БНСУ-д  53 мянга орчим Монгол иргэн ажиллаж амьдарч буй гэсэн албан ёсны мэдээлэл байгаа бөгөөд энэ тоонд тус улсад байх визний хугацаа нь дууссан буюу албан бусаар амьдарч байгаа иргэд ч багтсан байгаа юм.

#онцолсон, #live, #БНсу, #сонгууль,