Энэ зуны хамгийн олон хөтөлбөртэй хамгийн том арга хэмжээ Архангай аймагт энэ зуны турш зохион байгуулагдах ARA-Fest-2024 төсөл юм. 

“The HU”, “NISVANIS”, “Lemons” амьд хөгжмийн фестиваль Архангай аймагт болно

Архангай аймгийг зорих гадаад болон дотоодын жуулчид аялагчдын тоог тогтвортой нэмэгдүүлэх, салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, Монгол орны онгон дагшин байгаль, үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулахад уг төслийн зорилго оршиж байна. Байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө Архангай аймаг гайхагддаг. Өнгөрсөн  жил гурван жуулчин тутмын нэг нь тус аймагт зочилжээ. Архангай аймаг нийслэлээс 450 км зайд, аялал жуулчлалын хөндлөн огтлолд байрладаг билээ. Өнгөрсөн онд 85-110 мянган машин, 250-300 мянган жуулчин дайрч өнгөрсөн аж. Энэ жилийн тухайд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж жуулчдаа хүлээн авахад гэр буудал, худалдаа үйлчилгээ, бие засах газар, үзвэр үйлчилгээ, амьтны хүрээлэн, амьд хөгжмийн тоглолт, спорт крос уралдаан зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн дэлхийд алдартай  Монгол Солонгосын топ хамтлаг дуучдын фестиваль хөгжмийн наадам ч болно. Тухайлбал, дэлхийд алдартай Монголын “The hu” хамтлаг долоодугаар сарын 19-20-нд тоглоно. Мөн сарын 13,14 -нд Монгол Поп фестиваль, 16-17 нд  Монгол Солонгосын хамтын ажиллагааны DJ шоу, ICE TOP Big Gee Tsetse Desant ThunderZ нар дуугаа хүргэх аж. Эдгээр тасалбартай арга хэмжээний билет борлуулалт www.eventx.mn сарын 30 хүртэл үргэлжилж байна. Ирэх долоодугаар сард арын сайхан хангайдаа аялахыг дотоод, гадаадын жуулчдад уриалж байна.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд олон улсад өөрийн өвөрмөц содон контемпорари бүтээлээрээ өрсөлддөг уран бүтээлчдийн “Этүгэн”урлагийн  наадам болно. Энэхүү наадмын шүүгчээр төв Азийнхны авьяас, түүхэн их соёлыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн алдарт уран барималч, уран зураач, бүтээлч Даши Намдакове ажиллах юм байна. Олон улсад үнэлэгдсэн тэрээр сүүлийн жилүүдэд “Лэнд арт” чиглэлээр төслүүд санаачлан хэрэгжүүлж байгаа аж “Этүгэн ” контемпорари наадам ирэх сарын 1-5 өдрүүдэд АРА Комплекст зохион байгуулагдана. 100 сая төгрөгийн шагналын сантай уг наадам хоёр төрлөөр 40 шагналт байр шалгаруулах аж.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. 2023 онд 651мянган  жуулчин хүлээн авч 1.3 тэрбум төгрөгийн орлого оруулсан.

"CNN"-ээр  Улаанбаатарын  цаг агаарын мэдээг онцолж  "Go Mongolia" сурталчилгаа цацагдаж байна

Харин энэ онд нэг сая жуулчин хүлээн авч 2.0 тэрбумын орлого олох төлөвлөгөөтэй. Тэгвэл энэ сарын эхээр гэхэд 226.913 жуулчин хүлээн аваад байна. Мөн жуулчдыг татах, салбарыг хөгжүүлэхэд 13 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо бий. Сая жуулчин авахын тулд  агаарын тээврийн лебаралчлал хийжээ. Ингэснээр шууд нислэгүүдийн тоо нэмэгдсэн. Өмнө долоо хоногт 12 удаа Солонгосоос Монгол Улс руу нислэг үйлддэг байсан бол 2023-2024 онд өдөрт 12 удаа нислэг үйлддэг боллоо. Солонгос  тус улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар Солонгосын орон нутгаас шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлсэн. Одоогоор тус улсаас долоон авиа компани, Монголоос хоёр компани нислэг үйлдэж байна. Улмаар өнгөрсөн онд Солонгос улсаас ирсэн зочдын тоо энэ жил хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.Өнгөрсөн онд 34 орныг визээс чөлөөлсөн. Аялал жуулчлалын тухайн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж улмаар нутгийн иргэд аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжтэй холбоотой асуудлууд, нөгөө талдаа аялал жуулчлалаас олж байгааг орлогыг орон нутагт хүртээх асуудлыг тусгасан. Түүнчлэн гадаадын нөлөөлөгчдөөр дамжуулан Монголыг дэлхийн улс орнуудад сурталчлах ажил үргэлжилж байна. Тухайлбал, АНУ-ын "CNN" телевизээр Улаанбаатар хотын цаг агаарын мэдээг онцолдог болсон. "Go Mongolia" буюу өнө мөнхөд өөдөө дэвжих гэсэн агуулгатай сурталчилгаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой сигмент рүү чиглэсэн хэлбэрээр түгээж байна.

Одоогоогоор  20 орчим сая дагагчидтай нөлөөлөгчид Монголд  ирсээр байгаа юм байна. Тухайлбал, 20 сая дагагчтай, дэлхийн олон олон улсад тоглолтоо хийдэг  БНСУ-н алдарт DJ Soda ирэх сард  АРА Комплекст ирэх юм байна. Түүнчлэн Хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх журам болон стандартыг шинэчилж тур операторуудын Аялал жуулчлалын бүтээгдэхүүн төлөвлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс  болох дэд бүтэц, хүний нөөц, маркетинг зар сурталчилгаа зэрэг аялал жуулчлалын бодлого зохицуулалтаа хийгээд байгаа ажээ.

МИАТ суудлын тоогоо 40 хувиар нэмж, зах зээлд 1.2 сая суудал нийлүүлнэ

Агаарын тээврийн суудлын тоо гадаадын жуулчдын тоотой шууд хамааралтай байдаг. МИАТ компани 2024 онд суудлын тоогоо 40 хувиар нэмж, зах зээлд 1.2 сая суудал нийлүүлнэ гэж байгаа нь компаниудад том боломж. Засгийн газраас ч орон нутгийн нисэх буудалд хөрөнгө оруулж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, МИАТ компанитай шууд нислэгтэй таван орны 400 сая хүн гадаад руу нисдэг. Үүний 650 мянгыг нь манайх анх удаа авсан байна. Түүнчлэн эдгээр  жуулчдын нэг хувийг нь авахад л 4.0 сая жуулчин авах боломжтойг БОАЖЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон.  Үүнд агаарын тээвэр чухал үүрэгтэй. Учир нь тэдний 50 гаруй хувь нь агаарын тээврээр ирдэг. Дэлхий даяар энэ онд 1.2 тэрбум хүн аялж байна. Энэ тоо 2030 онд 1.8 тэрбум болох төлөвтэй. Агаарын тээврээ хөгжүүлж чадвал үүнээс 3.4 сая жуулчин авах боломжтой гэсэн тооцоог салбар яам хийсэн байдаг. Шууд нислэгүүд нэн чухал дамжин нисэхээр хүн их ядардаг учраас шууд нислэгийн тоогоо нэмэх шаардлага манай улсын өмнө тулгарч байна. Шууд нислэгээр жуулчид ядралт багатай ирснээр их юм үзнэ, их ч жуулчид ирэх зам нээгдэнэ гэдэг. Тиймээс Энэ хүрээнд "Изинис Эйрвэйз" компани ирэх долоодугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа буюу лхагва, бямба гарагт нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсад ирж буй жуулчдын 50-иас дээш хувь нь ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд байдаг. Тэднээс агаарын тээвэр ашигласны төлбөр авахад 2.5 сая ам.доллар орж ирэх боломж бий. Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт хямд тийз- хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Түүнчлэн хүлээн авсан жуулчдад юу үзүүлэх, хаана байрлуулах зэргээр олон асуудал хөндөгддөг. Нэг сая жуулчин хүлээн авахад зочид буудлын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

"Хөх баавгай" аялал жуулчлалыг кластерээр бүсчлэн хөгжүүлнэ

Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг, Дархан, Эрдэнэт хотын нутаг дэвсгэрийг хамарсан Дархадын хотгор, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав дагуух экосистемд түшиглэсэн байгалийн олон төрөлт, хил орчмын болон хил дамнасан аяллын  чиглэлийг хөгжүүлэх "Хөх баавгай" аялал жуулчлалыг кластераар бүсчлэн хөгжүүлнэ. Байгалийн үзэсгэлэнт газар, Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах зэргээр ажиллаж байгаа тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байна. Дэлхийд онцлох, хөндөгдөөгүй сэрүүн хээрийн бүс, ус намгархаг бүс, олон зэрлэг амьтад гээд Монгол оронд бусдаас ялгарах зүйлс олон бий. Энэ ондоошил ялгаралаа ашиглан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар хотод болон бусад аймгуудад тогтмол зохион байгуулагддаг эвент арга хэмжээнүүд болно. Тухайлбал Улаанбаатар хотын ойролцоох жуулчны баазуудад  "Тал нутгийн аялгуу" тоглогдоно.  Энэхүү хөтөлбөр нь Монголын нэрт зураач Б.Шаравын "Монголын нэг өдөр" бүтээлээс сэдэвлэн гадаадын зочид, жуулчдад зориулан бүтээгдсэн, монгол ахуй, ёс уламжлалыг уран сайхны хэлбэрээр үзүүлэхэд чиглэгдсэн зохиомжтой бэсрэг хөгжимт жүжгийн хэлбэрийг агуулсан тоглолт юм.  Хөтөлбөрийн онцлог нь тайзнаа өрнөн буй үйл явдалд үзэгчдээ татан оролцуулсан, тэдэнд Монголын ахуй, ёс заншлыг биечлэн таниулах боломж олгоно. Мөн Монгол бүжгийг хамтран бүжиглэх, Монгол идээ цагаагаар бодитоор дайлж амт шимийг биеэр мэдрүүлэхэд оршино.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)

#онцолсон, #“ARA Fest 2024”,