Гэрэл зургийг MPA.mn
Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд Цусны донорын дэлхийн өдөр тохиодог.
Тус өдрийг манай улс 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа ба энэ жил “Амьдрал бэлэглэсэн 20 жил, цусны донор танд баярлалаа” уриа дор өнгөрүүллээ.
Монгол Улсад 170 мянган цусны донор байна. МУЗН-ийн “Хүндэт донор” нийт 2000 иргэн байдаг аж. Өнгөрсөн жил цусны 26 салбар, төвийн дэд бүтцийг сайжруулж 526.4 мянган ам.долларын өртөг бүхий барилга засварын ажил, 4.1 сая ам.долларын 60 нэр төрлийн 3135 тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн улсын хэмжээнд цусны нөөц 5.5 дахин нэмэгдсэн байна.
Он гарсаар 242 донор бусдын амийг аврахын төлөө цусаа хандивлажээ
Цусны донорын дэлхийн өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Ховд аймагт боллоо.Тус үйл ажиллагаа нь бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлахаас гадна тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, өмнө нь цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэхэд чиглэжээ.
Ховд аймагт 1600 орчим цусны донор бүртгэлтэй байна. Энэ жилийн хувьд тус аймгийн хэмжээнд “Хүндэт донор” дөрвөөр нэмэгдэж, 61 боллоо.
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны салбар төв нь жилд 500-600 донороос цус авч, стандартын дагуу цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нөөцөө бэлтгэжээ. Он гарсаар 242 донор бусдын амийг аврахын төлөө цусаа хандивласан байна. Цусны донороос цуглуулсан цусыг хавдраар өвчилсөн болон цусны өвчин, төрөхийн хүндрэл, мэс заслын хагалгааны дараах хүндрэл, хурц цус алдалтын үед цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байна. Цусны салбар төвд есөн төрлийн цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, жилд 106-110 литр цусыг эмчилгээнд хэрэглэж байна.
Хүндэт донор Д.Өлзиймэнд "Миний бие 2014 оноос хойш нийт 46 удаа буюу 18.4 литр цусаа 138 хүнд бэлэглэсэн байна. Цусаа өгөх нь бусдад амьдрал бэлэглэхээс гадна өөрөө давхар эрүүлжиж байдаг олон талын ач холбогдолтой. Мөн өөрийнхөө эрүүл мэндийг тогтмол хянаж байдаг. Хамгийн сайхан нь бусдын амь аварч, амьдрал бэлэглэх юм" гэж байлаа.
Цусаа тогтмол хугацаанд өгснөөр хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг
Донорын цусаар хангах цорын ганц арга зам бол тогтмол бөгөөд сайн дураараа цусаа хандивлах явдал юм гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Донорууд цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшин багасаж, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг байна. Өөрт ямар нэгэн зовуурьгүй бол сайн дураараа цусны донорын эгнээнд нэгдэж, нэг удаа цусаа өгч гурван хүнд амьдрал бэлэглэх боломжтой аж.
Цус өгөхдөө иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх, эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх, хоногт зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амрах, согтууруулах ундааг сүүлийн гурав хоногийн дотор хэрэглээгүй байх, сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдаг байна. Мөн цусаа өгсний дараа гарын боолтыг 3-4 цагийн дараа авах, удаан хугацаагаар зогсохгүй байх, 15 минутаас багагүй хугацаанд амарч, хөнгөн зууш идэх, хоёр хоног шингэн зүйл их уух, ууланд авирах, биеийн хүчний дасгал хийхгүй байх, төмрөөр баялаг хоол, хүнс хэрэглэх, 2-4 цагийн дотор тамхи татахгүй байх ёстой ажээ.
Б.АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)

#онцолсон, #цусны донор, #донор,