Өмнөд Солонгосын нэгэн фитнес бүдүүлэг “авгай” нарыг тус төвөөр үйлчлүүлэхийг хориглосноор тус улсад өндөр настай эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийн талаар маргааныг дахин эхлүүлэв.
Сөүл хотын ойролцоох Инчон хотын фитнесийн төв “Ажумма нарыг орохыг хориглоно”, “Зөвхөн соёлтой, дэгжин эмэгтэйчүүдийг зөвшөөрнө” гэсэн бичигтэй самбар байрлуулжээ.
“Ажумма” гэдэг нь ихэвчлэн 30-аас дээш, эсвэл ахимаг настай эмэгтэйчүүдэд хамаатай нэр томьёо боловч бүдүүлэг үйлдлийг доромж хэлбэрээр илэрхийлэхэд ашиглагддаг байна.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд уг фитнесийн төв болон эзнийх нь нэрийг тодорхойлоогүй боловч эдгээр эмэгтэйчүүд болон тэдний бүдүүлэг үйлдлээс болж компани “хохирол амссан” болохыг мэдээлэв.
Фитнес төвийн эзэн “Yonhap” агентлагт өгсөн ярилцлагадаа “Зарим настай эмэгтэй үйлчлүүлэгчид хувцас солих өрөөнд хувцсаа угааж нэгээс хоёр цаг болдог, мөн алчуур, саван, үс хатаагч гэх мэт зүйлсийг хулгайлдаг” гэж ярьжээ.
Мөн “Тэд зэрэгцэж суугаад бусад хүмүүсийн талаар ярьж, биеийн галбирыг нь шүүмжилдэг”, энэ нь залуу эмэгтэй үйлчлүүлэгчдийг эвгүй байдалд оруулж, уг төвөөр үйлчлүүлэхээ больж байгааг хэлсэн байна.
Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчид хүүхэд, ахмад настнуудыг олон нийтийн газар нэвтрэхийг улам ихээр хориглох болжээ. Зарим хүмүүс үүнийг тодорхой насны бүлгүүдийг үл тэвчих хандлага нэмэгдэж байгаагийн илрэл гэж үзэж байна.
Энэ тохиолдолд фитнесийн төв бүдүүлэг зан авирыг тодорхой насны эмэгтэйчүүдтэй холбосон нь шүүмжлэл дагуулаад байгаа аж.
“instiz” дээр нэгэн хэрэглэгч “Яаж яваад ‘муу үйлчлүүлэгч’ гэсэн нэр томьёо ‘ажумма’ гэсэн үгтэй ижил утгатай болчхов оо? Үйлчилгээний салбарт ажиллаж байсан бол энэ ангилалд зөвхөн өндөр настай эмэгтэйчүүд хамаарахгүй гэдгийг мэдэх л учиртай” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.
Фитнесийн төв ажумма болон бусад эмэгтэйчүүд хоорондын ялгааг тодорхойлохдоо “ажумма нар нас харгалзахгүй үнэгүй зүйлд дуртай байдаг”, “өөрийн мөнгөнд харам боловч бусдын мөнгөнд үрэлгэн” гэж шийдвэрээ өмгөөлөхийг оролдсон байна.
Мөн фитнес төвийн эзэн “Би ахимаг насны эмэгтэйчүүд эсвэл ерөнхийд нь эмэгтэйчүүдийг үзэн ядах зорилгогүй” гэж хэлээд, түүнтэй ижил санаа бодолтой бизнес эрхлэгчид байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Цахим сүлжээн дэх зарим хүмүүс түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд ахимаг насны болон дунд эргэм насны эмэгтэйчүүдийг “мэдрэмжгүй”, “хувиа хичээсэн” гэх зэргээр тодорхойлжээ.
Харин зарим мэргэжилтнүүд ахимаг насны эрчүүд ч мөн адил муухай аашлах хандлагатай байхад зөвхөн эмэгтэйчүүдийг онцлох шаардлагагүй гэж үзэж байна.
Сэтгэл судлалын профессор Пак Санг Хи хоригийн талаар “JTBC” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Хөгшин эрчүүд ч адилхан зан гаргадаг. Хөгшин эрчүүд ч бас үнэгүй зүйлд хэт автаж, хэлснээ олон дахин давтдаг. Бүдүүлэг зан авир нь зөвхөн өндөр настай эмэгтэйчүүдэд тохиолддог зүйл биш юм” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC

#Нийгэм, #Өмнөд Солонгос,