АНУ-ын сэтгүүлч, “Wall Street Journal” (WSJ) сонины сурвалжлагч Эван Гершковичийн тагнуулын хэргийг шүүхэд шилжүүлснээ Оросын прокурор мэдэгдлээ.
Шүүх хурал өнгөрсөн жилийн гуравдугаар сард Гершковичийн баривчлагдсан Уралын Екатеринбург хотод болох гэнэ.
32 настай Гершкович түүнд тулгаж буй хэргийг үгүйсгэж, ажил олгогч нь удахгүй болох шүүх хурлыг “зохиомол” гэж нэрлээд байгаа. АНУ-ын засаг захиргаа мөн сэтгүүлчийг “буруугүй” гэж үзэж байна.
Гэсэн ч Оросын танкны үйлдвэр дэх “цэргийн техникийн үйлдвэрлэл, засварын ажилтай” холбоотой “нууц мэдээлэл”-ийг цуглуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон болохыг Оросын прокурорууд пүрэв гарагт мэдэгдэв.
Прокурорууд түүнийг “Тагнуулын Төв Газрын заавраар ажилласан” гэж үзэж байгаа аж.
Баривчлагдсанаасаа хойш Гершкович Екатеринбургээс 1,609 километрийн зайд орших Москва дахь урьдчилан хорих төвд хоригдож байгаа юм.
Тэрээр нэг жил гаруйн хугацаанд хоригдож байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 20 хүртэлх жилийн ялаар шийтгүүлнэ.
Түүний баривчилгаа ЗХУ-ын үеэс хойш Орос улс АНУ-ын сэтгүүлчийг тагнуулын хэргээр баривчилсан анхны тохиолдол болсон юм.
Москва дахь Америкийн Элчин сайдын яам энэ хэргийг “үндэслэлгүй” гэж үзэж байгаа бол “Wall Street Journal” өмнө нь Москваг “Америкчуудыг хожим нь солилцох зорилгоор Оросын шоронгуудад нөөцөлж байна” гэж буруутгаж байсан.
Оросын эрх баригчдын хувьд Гершковичийг наймааны хэрэгсэл гэж хардгаа бараг нуудаггүй.
Тухайлбал, Ерөнхийлөгч Владимир Путин Такер Карлсонтой хийсэн ярилцлагынхаа үеэр Гершковичийг суллах тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Орос улс оронд нь хэнийг авах сонирхолтой байгааг цухуйлгаж байв.
Эх сурвалж: BBC

#ОРос, #ТАГНУУЛЫН ХЭРЭГ, #шүүх хурал, #Эван Гершкович,