ОЛИМП

ОЛИМП: Б.Хонгорзул Рисако Кавайд ялагдлаа

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул 1/8 барилдаанд Францын Матилде Ривьерийг 7:5-аар ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа “Рио-2016” олимпын наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, япон орны Рисако Кавайд 7:0-ээр цэвэр ялагдав.

Япон тамирчин үдээс хойш хагас шигшээд олимпын аварга АНУ-ын Хелен Марулисыг ялсан тохиолдолд Б.Хонгорзулд маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet