Live
БОЛОВСРОЛ

Л.Энх-Амгалан: Тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Хурлаас гарсан зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд “Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгаварыг Засгийн газраас авлаа. Бид бусад орны адил өнгөрсөн хоёр жил танхимын хичээлээ хаасан байсан. Энэ хугацаанд танхимын хичээлийн 60 хувийг алдсан. Үүнээс үүдсэн олон гарз, эрсдэл үүссэн. Нийт сургуулийн насны гурван хүүхдийн хоёр нь хичээлийн хоцрогдолд орсон.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Сургууль нээх үндэслэл гэвэл гар утас, интернэт, зурагтгүй байдлаас шалтгаалж 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна.

Тав хоног (даваа-баасан) танхимаар, тав хоног (даваа-баасан) цахимаар хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг танхим, танхимын бус гэсэн хэлбэрээр эхлүүлнэ.

Мөн цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс цахим болон танхимын сургалт хослуулан хичээллэнэ.

Сургууль цэцэрлэгийн багш нар болон 12-17 насны хүүхдүүдийн ванкинжүүлалт 60 хувьтай явагдаж байна.

МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлж, есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хослуулсан хэлбэрт шилжинэ. Улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна.

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг өмчийн хэлбэр харгалзахгүй Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөнө.” гэж мэдээллээ.

Энэ хичээлийн жилд:

✅ 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд

✅ 854 сургуульд 718.817 сурагч

✅ 75 МСҮТ-д 40.165 суралцагч

✅ 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья

– СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

  • 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав.
  • 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

  • Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна.
  • Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
  • Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ.
  • Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.

– МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
  • Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана.
  • Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана.

– ДЭЭД БОЛОВСРОЛ

  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.
  • 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

1 сэтгэгдэл

  1. ZoZo

    2021-08-04

    Zozzz

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet