Уянга хийцийн гэр улсад алдартай. Энэ төрлийн гэр нь чанар чансаа төдийгүй үндэсний хээ угалзны нарийн зохицол, өнгө дагнаас нь ижил төрлийнхөөсөө гойд ялгардаг байв.
Түүх сөхвөл, 1938 оны наймдугаар сард Өвөрхангай аймгийн Намын хорооны шийдвэрээр үйлдвэрлэл эрхлэх артель есийг тухайн үеийн суурин газар болох хүрээ, хийдийн дэргэд байгуулжээ. Түүний нэг нь Сайн ноёны хүрээ, одоогийн Уянга сумын модны артель юм. Уянгын хүрээнд лам байсан хүмүүсийг артельд ажиллуулсан бөгөөд тэдний ихэнх нь бурхан шүтээний зураг зурдаг байсан тул гэрийн мод будахад шинэчлэл авчирч, бурхны зургийн өнгө будгийн гоёмсог зохицол уянга хийцэд шингэсэн байна.
Гэрийн доторх тавилгын хээ хуар эхэн үедээ дөрвөн хүчтэн, алхан зэрэг бэлгэдлийн хээ, зургаас бүтдэг байсан бол хожим шинэчлэгдэн хээн хүрээнд байгалийн зураг тухайлбал, Найман нуур болон ан амьтан, буга зэргийг зохиомжлон зурж эхэлжээ. Гэрийн модны гоёлыг улаан улаавтар өнгийн дэвсгэр дээр түмэн наст, хатан сүйх, ланз, үүлэн, эвэр, өлзий давхар хошой хээнүүдийг өнгө тохируулан тавьж буддаг. Энэ нь гэрийг гэрэл гэгээ татсан мэт санагдуулна. Хээ будгийн зэрэгцээ уг гэрийн модыг маш чанартай хийдэг байна. Уянга хийцийн чанарыг улам сайжруулж өргөн хэрэглэдэг болгоход лам нараас гадна 1947-1955 онд артелийн даргаар ажиллаж байсан Пэлхүүгийн Цэдэндорж гэдэг хүн их үүрэг гүйцэтгэсэн гэж нутгийнхан дурсдаг.
Тэр үед орон сууцны барилга бараг үгүй байсан тул аймгийн намын хороо, Гүйцэтгэх захиргаадын дарга нарын гэр, улсын морин өртөөний сууц, сонгуулийн байр, дараа нь цэргийн дарга нарын сууцанд уянга гэрийн модыг захиалан хийлгэж, улс нийтээр уянга хийцний гэрийг сайн мэдэх болсон хэмээн аймгийн музейн ажилтан Б.Бат-Эрдэнэ ярилаа.
Оросын эрдэмтэн П.К.Козлов 1923-1926 онд Халх нутгаар аялан Сайн ноёны хүрээ /одоогийн Уянга сумын төв/ орж үзсэн тухай тэмдэглэлдээ “Энэ нутагт гэр орны зарим модон тавилгууд ялангуяа бурхны ширээг улаанаар будаж, алтан өнгөөр хээлдэг” хэмээн онцлон дурдсанаас үзэхэд уянга хийцийн гэр хэзээний л хүний анхаарлыг татдаг байж.
Одоогоор улсад алдартай энэ гэрийг сумандаа үйлдвэрлэж буй таван өрх байгаа бол Бат-Өлзий суманд 20 бүлийн 500 орчим үйлдвэрлэгч дэвшилтэт технологи ашиглан хоршин ажиллаж, жилд 5000 гаруй гэрийг урлан Монголын зах зээлд гаргаж байна. Цуулбар унь, ханыг усанд хатааж, түүний давирхай, амь чийгийг гаргах нь мөн энэ нутгийн гэр урлалын үйлдвэрлэлийн онцлог гэдгийг доктор (Ph.D)Л.Пүрэвлхам ярилаа.

#ӨВӨРХАНГАЙ, #монцамэ, #уянга хийцийн гэр,