Гэрэл зургийг MPA.mn
Баянхонгор аймаг, Баянлиг сум Хатан суудал багийн “Жаргалант” хороолол болон ‘’Адуучын хороо’’ гэдэг газар 06.12-ны өдрийн 19:00-19:20 цагийн хооронд 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 2 өрхийн гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Шуурганд иргэн Б-ын 5 ханатай 1 гэр, Н-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Өмнөговь аймаг, Булган сум Дал багийн "Нүцгэн хөөвөр" болон "Бүлээн гол" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ 06.12-ны өдрийн 21:00 цагийн орчим 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 6 гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:28 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Д-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Б-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Э, Н нарын 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

#обег, #шороон шуурга, #хоногийн мэдээ, #Түр зуурын шороон шуурга,