Мягмар гарагт Делавэр мужийн Вилмингтон хотын 12 гишүүнтэй тангарагтны шүүх гурван цаг орчим хэлэлцсэний эцэст Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг буу худалдаж авахын тулд хар тамхи хэрэглэдэг гэдгээ нууж, худал мэдүүлсэн хэрэгт холбогдох гурван зүйл ангиар буруутай гэж үзжээ.
Энэ нь АНУ-ын түүхэнд эрх барьж буй ерөнхийлөгчийн хүүхэд ял сонссон анхны тохиолдол болжээ.
54 настай Хантер Байден шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаас илүү хайр, дэмжлэг үзүүлсэн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын дүүргийн шүүгч Мариеллен Норейка хэзээ ял оногдуулахаа хэлээгүй ч 120 хоногийн дотор ял онооно гэдгээ хэлжээ. Энэ нь арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө гэсэн үг юм.
Жо Байден хэргийн үр дүнг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдээд, хүү нь давж заалдах заалдах шатны шүүхэд хандах үед шүүхийн үйл явцыг хүндэтгэх болно гэдгээ мэдэгдэв.
Шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа Хантер эхнэр, хүүгийн хамт Жо Байденыг Нью Кастл дахь Делавэрийн Агаарын үндэсний харуулын баазад газардах үед нь уулзсан байна. Ерөнхийлөгч хүүгээ тэврээд бэр, ач хүүгээ тэвэрч үнсжээ.
Галт зэвсэгтэй холбоотой хэрэгт 15-21 сарын ял оногдуулдаг ч ийм хэрэгт бага ял оногдуулж, хэрэв шүүхийн нөхцөлийг дагаж мөрдвөл хорих магадлал бага байдгийг хуулийн мэргэжилтнүүд хэлж байна.
Хантер Байдены хэргийг Жо Байдены өрсөлдөгч, Ерөнхийлөгч асан Доналд Трампын томилсон АНУ-ын Хууль зүйн яамны тусгай зөвлөх Дэвид Вайс эхлүүлсэн юм.
Вайс мөн Хантер Байденыг 2016-2019 оны хооронд 1.4 сая долларын татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаад байгаа.
Хэргийн шүүх хурал есдүгээр сарын 5-нд Лос-Анжелес хотод болно.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #Хантер Байден,