Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд Хойд Солонгос, Вьетнамд айлчлахаар төлөвлөж байгааг “Ведомости” сонин дипломат эх сурвалжаас иш татан даваа гарагт мэдээлжээ.
Хойд Солонгост суугаа Оросын Элчин сайд Александр Мацегора дээрх мэдээллийг батлаад, айлчлалд “идэвхтэй бэлтгэж” байгаа талаараа “Ведомости” сонинд ярьсан байна.
Путин зургадугаар сард, магадгүй Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа дараа шууд Вьетнамд айлчилж магадгүй гэж тус сонинд мөн бичжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Орост айлчилж, Путинтэй хэлэлцээр хийсэн. Тэрээр Оросын алс дорнод дахь “Восточный” сансрын хөөргөх төвд зочилсон бөгөөд Путин энэ үеэр Хойд Солонгост хиймэл дагуул бүтээхэд нь туслахаа амласан юм.
Кремлийн зүгээс Орос улс Хойд Солонгостой “бүх салбарт” түншлэлийн харилцаа тогтоох сонирхолтой байгаа талаар мэдэгдсэн ч айлчлалын товыг хараахан батлаагүй байна.
Украины дайны дараа олон зуун мянган хүн дайнд дайчлагдаж эсвэл дайчилгаанаас зугтаж гадаад руу дүрвэсэн тул Орос ажиллах хүчний хомсдолд ороод байгаа. Тиймээс айлчлалын үеэр хоёр орны удирдагч Хойд Солонгосоос цагаач ажилчдыг авчрах эсэх асуудлаар ярилцаж магадгүй гэж “Ведомости” сонинд бичжээ.
Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Хойд Солонгос болон АНУ-тай дайсагнадаг Иран зэрэг орнуудтай харилцаагаа эрчимжүүлж байгаа нь барууныхны санааг улам ихээр зовоож байна.
Путин өмнө нь Хойд Солонгост нэг удаа айлчилж байсан нь 2000 онд буюу түүний ерөнхийлөгчийн суудалд суусан эхний жил байсан юм.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Вьетнам, #Хойд солонгос, #гадаад айлчлал,