Малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй, эрхлэгчдийг чадавхжуулах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх зорилгоор Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо төрийн бус байгууллагуудтай хамтран "Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн"-ийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаач, орон нутгийн мэргэжилтнүүд, эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгч, малчдын төлөөлөл зэрэг нийт 260 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр хонины аж ахуйг хэрхэн эрчимжүүлэх, тэжээллэг арчилгаа, маллагааны талаарх олон төсөл арга хэмжээний туршилт үр дүнг танилцуулан тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцов. Мөн хонийг орчин үеийн технологи ашиглан ноослох үзүүлэн сургалтыг зохион байгуулав.

#ххаахүя, #"Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн",