Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын гэр хорооллын бүсэд 6000 өрх амьдарч байна. Гэр хорооллын иргэд утаа гаргаж агаар бохирдуулахгүй, ил жорлон бий болгож хөрс бохирдуулахгүй хашаандаа хаустай, тохилог амьдрах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл Ховдод хэрэгжиж байгаа юм.

Төслийн үр дүнд одоогийн байдлаар гэр хорооллын 3000 өрх цэвэр, бохир усны шугамд холбогдох боломж бүрджээ. Мөн "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн загвар хаус буюу жишиг загварын амины орон сууцыг гэр хорооллын бүсэд барьж, өнөөдөр нээлтээ хийв

Ховд аймаг нь Монгол Улсын 21 аймгаас анх удаа гэр хорооллыг инженерийн шугам сүлжээтэй болгох төслийг хэрэгжүүлж байгаа ба загварын жишиг амины орон сууцыг мөн л Ховдынхон анх удаа барьснаараа онцлог юм. Өрх бүр хашаандаа сайхан амьдрах боломжийг харуулсан тус үйл ажиллагаанд давхардсан тоогоор 500 гаруй хүн оролцлоо.

Өнөөдөр Ховдод орон сууцны үнэ нэг м.кв нь 2 сая 500 мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа ба 80 м.кв орон сууц авахад 200 сая төгрөг шаардлагатай. Тэгвэл хашаандаа дулаан алдагдалгүй амины орон сууц барихад зах зээлийн үнээс хоёр дахин бага зардал гаргах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа гэдгийг төслийн багийнхан энэ удаа танилцуулав.    

Сингл, твин, таун хаусны загвар барилгыг "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн хүрээнд "Ховдын өргөө" ХХК-ийн хамт олон Эко цементийн үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.

Барилгын зураг төслийг өнөөдөр Жаргалант сумын 12 багийн Засаг даргад хүлээлгэн өгөв.

Өөрийн хашаандаа амины орон сууцтай болох хүсэлтэй хүн бүр энэ зураг төслийг ашиглах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.    

#Ховд,