Украины арми Оросын нутаг дэвсгэр дэх агаарын баазад байрлаж байсан хамгийн сүүлийн үеийн “Су-57” сөнөөгч онгоцонд анх удаа цохилт өгснийг Киевийн Батлан ​​хамгаалахын тагнуулын ГУР агентлаг ням гарагт мэдэгджээ. 

Тус агентлаг цохилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч “Telegram”-д хийсэн мэдэгдэлдээ хиймэл дагуулаас авсан зургуудыг хавсаргаж, цохилтыг баталгаажуулснаа мэдэгдэв.

Өөрийгөө “Fighterbomber” гэж нэрлэдэг, дайныг дэмжигч Оросын алдартай цэргийн блогчин дээрх мэдээллийг батлаад, “Су-57” онгоцыг дроны цохилтод өртсөн болохыг мэдэгдсэн байна.

ГУР-ын мэдээлснээр онгоц фронтын шугамаас 589 километрийн зайд орших Ахтубинскийн нисэх онгоцны буудалд байрлаж байжээ.

“Зургадугаар сарын 7-нд ‘Су-57’ онгоц бүрэн бүтэн байсан бол дараа нь (зургадугаар сарын 8-нд) онгоцны ойролцоо дэлбэрэлтээс үүссэн тогоонууд болон гал түймрийн улмаас үүссэн шинж тэмдгүүд байгааг зургуудаас харж болно” гэж ГУР-ын мэдэгдэлд өгүүлсэн байна.

“Fighterbomber”-ын хэлснээр онгоц дроны хэлтэрхийд өртсөн бөгөөд одоогоор Оросын арми сөнөөгч онгоцыг засах боломжтой эсэхийг шалгаж, хохирлын үнэлгээ хийж байгаа аж.

Хэрэв онгоцыг засварлах боломжгүй гэж үзвэл энэ нь “Су-57”-ийн анхны байлдааны ялагдал болно гэж тэрээр хэлжээ.

Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлагийн цэргийн сурвалжлагч Александр Харченко цохилтыг шууд хүлээн зөвшөөрөөгүй ч цэргийн нисэх онгоцнуудыг хамгаалах ангаргүй байгааг буруушаасан нууцлаг мессеж нийтэлсэн байна.

Төрөл бүрийн байлдааны даалгавар гүйцэтгэх чадвартай “Су-57” онгоцыг АНУ-ын онгоцтой өрсөлдөх чадвартай Оросын тав дахь үеийн сөнөөгч онгоц хэмээн сурталчилдаг ч бүтээн байгуулалтын ажил нь удааширч, 2019 онд сүйрэлд өртсөн. Гэсэн ч үйлдвэрлэгчийнх нь хэлснээр 2022 оноос уг онгоцыг цувралаар үйлдвэрлэж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Оросын Су-57 сөнөөгч,