АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Хантер Байдены галт зэвсэг худалдаж авахын тулд хар тамхи идэвхтэй хэрэглэгч гэдгээ худал мэдүүлсэн хэргийн шүүх хурал Делавэр мужийн Вилмингтон хотод болж байна.
Шүүх хурлын гурав дахь өдөр Холбооны мөрдөх товчооны ажилтан Эрика Женсен, Байдены экс найз бүсгүй Зои Кестан болон шүүгдэгчийн хуучин эхнэр Кэтлин Бюлле нар мэдүүлэг өгчээ.
Кестаны мэдүүлснээр бага Байден тэднийг болзож байх хугацаанд бараг “20 минут тутамд” кокаиныг хэтрүүлэн хэрэглэж байсан гэв.
Байден сэрсэн даруйдаа хар тамхи татдаг байсан ба хар тамхи худалдаж авахын тулд байнга бэлэн мөнгөтэй явдаг тухай ярьжээ. Мөн түүнийг буу худалдаж авахаас нэг сарын өмнө буюу 2018 оны есдүгээр сард Калифорни мужийн Малибу хотод хар тамхи татаж байхыг харсан гэдгээ гэрчилсэн байна.
Харин Холбооны мөрдөх товчооны ажилтан Женсен Байдены зөөврийн компьютер дээрх мессежнүүдийн талаар мэдүүлэг өгчээ. Буу худалдаж авсныхаа маргааш тэрээр тухайн үед дотно харилцаатай байдаг байсан, талийгаач дүү Бо Байденыхаа бэлэвсэн эхнэр Халли Байден руу “хар тамхи татаад машин дотроо унтсан” талаараа мессеж бичсэн байжээ.
Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж буй хүний хүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа анхны тохиолдол юм.
Түүнийг 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Вилмингтон дахь бууны дэлгүүрээс гар буу, сум худалдаж авахдаа өөрийгөө хар тамхи хэрэглэдэггүй хэмээн холбооны бичиг баримт дээр санаатайгаар худал мэдүүлсэн, мөн 11 хоногийн турш гар буу хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутгаж байгаа аж.
Хэрэв бага Байден гурван зүйл ангиар буруутай нь тогтоогдвол 25 хүртэл жилийн хорих ял авч магадгүй.
Тэрээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд хуулийн баг нь түүнийг зэвсгийг худалдаж авах үедээ хар тамхи хэрэглэхээ больсон, эмчлүүлж байсан гэж мэдэгдээд байгаа.
Өнөөдөр шүүх хуралд Байдены хуучин хамтрагч, дүүгийнх нь бэлэвсэн эхнэр Халли Байден, мөн Делавэр мужийн цагдаагийн ажилтнууд, Мансууруулах бодистой тэмцэх газрын төлөөлөгч, шүүх эмнэлгийн шинжээч, түүнд буу зарсан бууны дэлгүүрийн ажилтан зэрэг зургаан гэрчийг дуудсан ба прокурор өнөөдрөөр хэргийг дуусгах төлөвтэй байна.
Прокурор Байденыг галт зэвсэг худалдаж авахдаа крэк кокаин хэтрүүлэн хэрэглэж байсныг нотлохыг оролдож байгаа бол түүний өмгөөлөгч гар бууг худалдагчийн ятгалгаар хийсэн гэнэтийн худалдан авалт хэмээн тайлбарлаж байгаа.
Хантер Байден мөн есдүгээр сард Калифорни мужид 1.4 сая долларын татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүгдэнэ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Хантер Байден, #шүүх хурал, #Ерөнхийлөгч Жо Байден,