Лхагва гарагт “Nvidia”-ийн хувьцааны үнэ дээд цэгтээ хүрснээр хиймэл оюун ухаант чип үйлдвэрлэгчийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 тэрбум долларыг давжээ. Ингэснээр “Apple”-ийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт бичигдэх болсон байна.
Чип үйлдвэрлэгчийн хувьцааны ханш 5.16%-иар өсөж 1224.40 ам.долларт хүрч хаагдсан нь “Nvidia”-д $3.01 их наядын үнэ цэнийг авчирчээ. Харин “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 0.78%-иар өсөж $3.00 их наяд дээр хаагдсан байна.
“Nvidia” зургадугаар сарын 7-нд хувьцаагаа хуваахаар бэлтгэж байгаа ба хувьцаа хувааснаар компанийн нийт үнэ цэнэ өөрчлөгдөхгүй ч нэгж хувьцааны үнэ буурдаг. Ингэснээр жижиг хөрөнгө оруулагчдын сонирхол улам нэмэгдэх үр нөлөөтэй.
“Microsoft”, “Meta”-ийн платформууд болон “Google”-ийн толгой “Alphabet” зэрэг компани хиймэл оюун ухааны тооцооллын чадвараа хөгжүүлж, шинээр гарч ирж буй технологид ноёрхохоор өрсөлдөж байгаа энэ үед “Nvidia”-ийн шилдэг процессоруудын эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ хол давж байна.
Хамгийн сүүлд тавдугаар сарын 22-нд орлогын таамаглалаа гаргаснаас хойш “Nvidia”-ийн хувьцааны ханш бараг 30% -иар өсжээ.
Хиймэл оюуны талаарх өөдрөг үзэл нь лхагва гарагт чипний хувьцааг бүхэлд нь өсгөсөн байна. “PHLX” чипийн индекс 4 орчим хувиар өссөн бол “Nvidia” чипээр бүтээгдсэн хиймэл оюун ухаанд зориулсан серверүүдийг борлуулдаг “Super Micro Computer”-ийн хувьцаа бараг 5%-иар өсжээ.
“Nvidia” хиймэл оюун ухааныг дагасан өсөлтөөс ашиг хүртэж байх хооронд “iPhone”-ийн эрэлт суларч, “Apple” нь дэлхийн хамгийн том ухаалаг утасны зах зээл болох Хятадад ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байна.
Харин Вашингтоны Рэдмонд хотод төвтэй 3.14 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй “Microsoft” дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани хэвээр байна. Лхагва гарагт хувьцааных нь ханш бага зэрэг өссөн тус компани ийм өндөр үнэлгээнд хүрсэн цорын ганц компани юм.
Эх сурвалж: The Guardian

#Nvidia, #зах зээлийн үнэлгээ, #чип үйлдвэрлэгч,