Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл тарьсан цэцэг хулгайд алдагдаж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү:

"Өвлийн турш хүлэмжинд ургуулсан цэцгүүдээ гаргаж ирж тарьж хотоо гоё болгох гэхлээр хулгайлаад явчих юмаа. Өдөр нь тарина, шөнө нь байхгүй. Яах вэ? Талбайд ялангуяа үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юмаа. Энэ хот бидний л гэр. Хотоо хамтдаа арчлаад гоё болгоод авчихвал сайхан шүү дээ. Та бүхэн ч гэсэн шөнөдөө гудамжнаас цэцэг хулгайлж хумсалж байгаа хүн таарвал шаардлага тавиарай гэж хүсэх байна. Хотдоо эзний сэтгэлээр хандацгаая" гэж нийтэлжээ. 

#онцолсон, #Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү, #таримал цэцэг,