ОЛИМП

Израилийн жүдоч Саги Муки “Нэг зураг мянган үгний үнэ цэнэтэй” хэмээжээ

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

2015 оны европийн наадмын алт, 2019 оны дэлхийн аварга, Израилийн жүдоч Саги Муки өөрийн Facebook хуудсандаа “Нэг зураг мянган үгний үнэ цэнэтэй. Эрхэм найз Саиед Моллайтайгаа олимпын наадамд цуг байгаадаа бахархаж байна ” хэмээн цуг авхуулсан зурагаа постлосон нь сошил, хэвлэл мэдээллийнхэний анхаарлыг татаад байна.

2 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Учир нь гэвэл хоёр тамирчин, жүдо бөхийн спорт, цаашлаад олимпын таван цагирагийн дор цугтаа нөхөрлөж байгаа нь олимпын наадмын үеэр ойрхи дорнодын Израил- Арабын хурц мөргөлдөөнийг намдааж байна хэмээн хэвлэл мэдээллийнхэн онцолж байгаа юм. Дашрамд сонирхуулахад Монголын тамирчин Саиед Моллай “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд мөнгөн медаль хүртсэн бол Израилийн Саги Мукигийн хувьд холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet