Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах Тайваний Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Nicolas Wang болон нарийн бичгийн дарга Jimmy C.H.KAO нарыг хүлээн авч уулзлаа. 
Тус уулзалтаар энэ онд Тайваний Яаралтай тусламжийн нийгэмлэгээс зохион байгуулах “Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний олон улсын 23 дугаар чуулган”-д ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг оролцуулах талаар ярилцсан бөгөөд холбогдох асуудлын хүрээнд зохион байгуулах ажлуудаа төлөвлөсөн байна. 

“Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний олон улсын 23 дугаар чуулган”-д дэлхийн улс орнуудын яаралтай тусламжийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хуран чуулж, мэдлэг туршлагаа арвижуулан, олон улсын чиг хандлагаас суралцах чухал ач холбогдолтой юм. 

Эрүүл мэндийн салбарт олон жилийн хамтын ажиллагаа өрнүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн бөгөөд 2023 онд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн тэргүүтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Тайваний олон улсын эмнэлгийн мэргэжилтний сургалтын төв болон Яаралтай тусламжийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Яаралтай тусламж үйлчилгээ, түлэнхийн шархны менежмент” сэдэвт богино хугацааны сургалтад хамрагджээ.

#Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, #Тайваний Яаралтай тусламжийн нийгэмлэг,