Хятадын эрдэмтэд эсийн эмчилгээний аргыг ашиглан чихрийн шижин өвчнийг эмчлэх аргыг нээжээ. Энэхүү анхдагч эмчилгээг Шанхай хотын Чанжэн эмнэлэг, Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Молекул эсийн шинжлэх ухааны төв, Рэнжи эмнэлгийн баг хамтран боловсруулсан байна.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн “Cell Discovery” сэтгүүлд хэвлэгдсэн нийтэлд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Судалгааны баг 2021 оны долдугаар сард чихрийн шижинтэй өвчтөнд эс шилжүүлэн суулгах мэс засал хийсэн бөгөөд 11 долоо хоногийн дараа гэхэд өвчтөн гаднаас инсулин тарьж хэрэглэх шаардлагагүй болсон байна. Дараагийн нэг жил цусан дахь сахарын хэмжээг зохицуулах зорилготой эмийн хэрэглээг аажмаар багасгаж, эцэст нь зогсоожээ. Ингээд шинжилгээгээр өвчтөний нойр булчирхайн арлын үйл ажиллагаа үр дүнтэй сэргэсэн болохыг тогтоосон байна. Өвчтөн одоог хүртэл 33 сарын турш инсулин нэмэлтээр хэрэглээгүй байна.

Энэхүү нээлт нь чихрийн шижин өвчний эсийн эмчилгээнд хийгдсэн чухал ахиц дэвшил болохыг салбарын зарим эрдэмтэд сайшаажээ.

Чихрийн шижин нь бие махбодын хоол хүнсийг энерги болгон хувиргах чадварт сөргөөр нөлөөлдөг, зохих ёсоор эмчлэхгүй бол ноцтой хүндрэл үүсгэдэг архаг өвчин юм. Энэ өвчнөөр оношлогдсон тохиолдолд өвчтөн цусан дахь сахарын хэмжээгээ байнга хянаж, инсулин тарихаас өөр аргагүй болдог.

Харин Хятадын эрдэмтдийн бүтээсэн шинэ эмчилгээ нь өвчтөний захын цусан дахь мононуклеар эсийг программчилж, тэдгээрийг “seed cell” болгон хувиргахад чиглэдэг бөгөөд үүний тусламжтайгаар хиймэл орчинд нойр булчирхайн арлын эдийг нөхөн сэргээдэг байна.

Инсулин болон цусан дахь сахарын зохицуулалтад оролцдог бусад дааврыг үйлдвэрлэх үүрэгтэй эсүүдийг агуулдаг нойр булчирхайн арлын эдийг сэргээснээр өвчтөний инсулинийг байгалийн аргаар үйлдвэрлэх чадвар сэргэх эсвэл сайжрах үр нөлөөтэй.

Олон улсын чихрийн шижингийн холбооны мэдээлснээр дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоогоор тэргүүлдэг Хятад улсад 140 сая хүн чихрийн шижин өвчтэй бол 40 сая нь инсулиний тарилгаас хамааралтай болсон байна. Энэхүү шинэ эсийн эмчилгээний аргаар эрүүл мэндийн салбарт тулгарч буй асар их ачааллыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой юм.

Гэсэн ч уг эмчилгээний аргыг илүү өргөн хүрээнд судлах шаардлагатай болохыг Бритиш Колумбын их сургуулийн профессор Тимоти Киффер тэмдэглэв.

Эх сурвалж: Economic Times

#ХЯтад, #Чихрийн шижин, #эсийн эмчилгээний шинэ арга,