Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар Трепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог, арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

✅ ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖИХ ВЭ?
• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эхээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина

✅ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.
• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарч болно. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.

✅ Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
-Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэнэ.

✅ ҮҮНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Эмчилгээ: Үүсгэгчийн эсрэг өвөрмөц эмчилгээ.
Хавсарсан халдвар байгаа эсэхийг шинжилж давхар эмчилнэ. Хамгийн чухал нь эрт оншлуулвал хурдан эдгэнэ.

No photo description available.

#АНХААР:,