Украины дрон Оренбург мужийн Орск хотын ойролцоох Оросын “Воронеж М” урьдчилан сэрэмжлүүлэх радарыг “рекорд” зайнаас онилсон болохыг Киевийн тагнуулын эх сурвалж даваа гарагт мэдэгдэв.
Эх сурвалжийн хэлснээр уг халдлагыг Украины цэргийн тагнуулын агентлаг ням гарагт үйлдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учруулсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Орск хот нь Украины хяналтад байдаг газар нутгийн хамгийн ойрын хэсгээс 1,500 километрийн зайд оршдог.
Москвагаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Оросын “Известия” сонин болон бусад хэвлэлүүд ням гарагт Оренбург мужид дрон унасан ч иргэний дэд бүтцэд ямар нэг хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
2017 онд цөмийн томоохон гүрэн болох Орос улсад Воронеж маягийн урьдчилан сэрэмжлүүлэх гурван шинэ радар ашиглалтад орсны нэг нь Оренбург мужид байрладаг. Энэ нь дайсны пуужинг илрүүлж, цөмийн довтолгоог тодорхойлох үүрэгтэй юм.
Өнгөрсөн долоо хоногт Краснодар мужийн өмнөд хэсэгт Армавир хотын ойролцоох “Воронеж-ДМ” радарын төхөөрөмжид дроноор халдсан тухай батлагдаагүй мэдээллүүд цацагдсаны дараа АНУ-ын засгийн газраас санхүүждэг “RFE/RL” радио урьдчилан сэрэмжлүүлэх системд гэмтэл учирсан болохыг хиймэл дагуулын зургаар баталгаажуулснаа мэдээлсэн билээ.
Украины хэвлэлүүд нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан ням гарагт болсон халдлагын үеэр Киевийн дрон 1,800 километр зайг туулсан талаар мэдээлсэн байна.
Энэ сарын эхээр Украины тагнуулын албаны эх сурвалж 1,500 километрийн зайд орших Оросын Башкир муж дахь газрын тос боловсруулах үйлдвэрийг оносон нь Киевийн цохилт өгсөн хамгийн алсын бай болохыг мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters

#Дроны халдлага, #ОРос, #УКраин, #Орск хот, #Воронеж М урьдчилан сэрэмжлүүлэх радар,