Дэлхий даяар жил бүр 300 сая гаруй хүүхэд цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдгийг судалгааны дүн харуулжээ.

Эдинбургийн их сургуулийн судлаачид дэлхийд анх удаа хямралын цар хүрээг судлахаар судалгаа явуулсан байна.

Ингээд нийт хүүхдүүдийн 12.6 хувь нь буюу 302 сая орчим хүүхэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд санаандгүй байдлаар бэлгийн харьцааны тухай зураг, дүрс бичлэгт өртөж, харилцан тохиролцоогүй мессеж, мэдээлэл, бусад контентууд хүлээн авсныг тогтоожээ.

Мөн 12.5% ​​нь насанд хүрэгчид эсвэл үеийн хүүхдүүдээс бэлгийн зан үйл хийх, зохисгүй зураг, бичлэг илгээх гэх мэт хүсэлт онлайнаар хүлээн авсан байна.

Хуурч мэхлэн зураг, бичлэгийг нь аваад, дараа нь түүгээрээ айлган сүрдүүлж, мөнгө нэхдэг, эсвэл хиймэл оюун ухааны технологийг урвуулан ашигласан тохиолдлууд гарч байгааг судалгаанд тэмдэглэжээ.

Судалгааны зохиогчид АНУ-ыг онцгой эрсдэлтэй бүс нутгаар нэрлэв. Эдинбургийн их сургуулийн “Childlight” санаачилга АНУ-д амьдардаг есөн эрэгтэй тутмын нэг нь (14 саятай тэнцэнэ) хэзээ нэгэн цагт цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсныг тогтоосон байна.

Их Британид 7% буюу 1.8 сая эрэгтэй ижил үйлдэл хийж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн үйлдлээ нууцалж чадна гэсэн итгэлтэй байх юм бол хүүхдийн эсрэг бие махбодын бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр оролдож үзнэ гэж боддог эрчүүдийн тоо бага биш болохыг тогтоосон байна.

“Childlight”-ын гүйцэтгэх захирал Пол Стэнфилд “Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой материал маш их тархсан бөгөөд хяналтын болон цагдаагийн байгууллагад дунджаар секунд тутамд нэг мэдээлэл ирдэг гэж хэлээд, үүнийг “дэлхийн эрүүл мэндийн тахал” гэж нэрлэв.

Гэсэн ч уг хямралын эсрэг тэмцэлд хууль сахиулах байгууллагын уламжлалт арга барил хангалтгүй байгааг Интерполын Гүйцэтгэх захирал Стивен Кавана хэлсэн байна. Тэрээр “Бид дэлхийн хэмжээнд энэ тахал болон дэлхий даяарх сая сая залуучуудын амьдралд учруулж буй хор хөнөөлтэй үр дүнтэй тэмцэхийн тулд мэргэжилтэн судлаачдыг бэлтгэх, илүү сайн мэдээлэл солилцох, тоног төхөөрөмжийн сайжруулалт хийх зэрэг олон зүйл хийх хэрэгтэй” гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

#судалгаа, #цахим орчин, #хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, #мөлжлөг,