ОЛИМП: Манай жүдочид оросуудад ялагдсанаар дагах барилдаан хийхээр болов

Шигшээ наймын барилдаанд Монголын жүдо бөхийн холимог баг ОХУ-ын бөхчүүдтэй мэх уралдуулж, 4:2-оор хожигдлоо. Ингэснээр дагах барилдаан хийж, Германтай хүч үзнэ.
Манай багийн гараа:
- +90 кг жинд Ө.Дүүрэнбаяр Тамерлан Башаевт ялагдлаа.
- +70 кг жинд О.Мөнхцэцэг Александрова Бабинцевад ялагдлаа.
- -90 кг жинд Саейд Моллай Михайл Иголниковыг нэмэлт цагт цэвэр яллаа.
- -70 кг жинд Б.Ганхайч Мадина Таймазовад торгуулиар ялагдлаа.
- -73 кг жинд Ц.Цогтбаатар Муса Мугошковыг вазари үнэлгээгээр яллаа.
- -57 кг жинд Д.Сумъяа Дариа Межецкаяад вазари үнэлгээгээр ялагдлаа.

Хариулах