ВИДЕО: Та хүүхдээ хэн нэгнээр харуулах гэж байгаа бол дараах зүйлсийг АНЗААРНА ГЭДГЭЭ АМЛААРАЙ

Бид бүх эрсдэлийг тооцоолж, хүүхдээ үргэлж өөрийн хараандаа байлгаж хамгаална гэдэг мэдээж амар биш. Хичээнэ, төлөвлөнө, сэргийлнэ гэхдээ ажиллаж амьдрахын тулд хэн нэгэнд итгэж найдан хүүхдээ харуулах, тэдний дэмжлэгийг авах хэрэгцээ үүсдэг.
Хүүхдийн эсрэг үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийн дийлэнх хувийг ойр дотны, ураг төрлийн хүчирхийлэл эзэлдэг. Тиймээс та хүчирхийллийн талаарх үнэн, зөв ойлголт мэдээлэлтэй байж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохируулан нээлттэй, буруутгал шүүмжлэлгүйгээр ярилцах, анзаарах нь аливаа эрсдэлээс сэргийлж буй бодит алхам билээ.
Та хүүхдээ хэн нэгнээр харуулах гэж байгаа бол дараах зүйлсийг АНЗААРНА ГЭДГЭЭ АМЛААРАЙ.

Хариулах