Европын холбоо Украинд эдийн засгаа сэргээхэд нь туслахын тулд 39 хүртэлх тэрбум ам.долларын зээл олгохоор болсныг тус холбооны гүйцэтгэх алба баасан гарагт мэдэгдэв.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Киевт хийсэн айлчлалынхаа үеэр энэ тухай зарлаад, үүнийг Украиныг сэргээн босголтод оруулж буй “ЕХ-ны бас нэг томоохон хувь нэмэр” гэж тодорхойлов.
Мөн тэрээр Оросын дайралт үргэлжилсээр байгаа цагт ЕХ Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоож болохгүйг онцолжээ.
Уг зээл нь “Их долоогийн амлалтын” нэг хэсэг болохыг тэрээр нэмж хэлсэн байна.
Өнгөрсөн зургадугаар сард дэлхийн томоохон эдийн засагтай орнуудыг нэгтгэсэн Их долоогийн бүлэг Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаас Украинд 50 тэрбум ам.долларын зээл олгохоор тохиролцсон юм.
2022 онд Орос Украин руу цөмрөн орсны дараа барууны орнууд Кремлийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ зарлаж, Европ болон АНУ дахь Оросын 300 тэрбум долларын хөрөнгийг битүүмжилсэн билээ.
Эх сурвалж: CNN

#Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, #Европын холбоо, #УКраин,