Оросын Ерөнхийлөгч Владимир Путин одоогийн фронтын шугамыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гал зогсооход бэлэн байгаа ч Киев болон барууны орнууд хариу өгөхгүй бол тэмцлээ үргэлжлүүлэхэд бэлэн байгааг Оросын дөрвөн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжуудын хэлснээр Путин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг барууны орнуудын нөлөөгөөр хэлэлцээрээс татгалзсан гэж үзэж буйгаа цөөн тооны зөвлөхүүдэдээ хэлсэн байна.

Путин дайныг удаан үргэлжлүүлж чадна, гэхдээ тэрээр гал зогсоох, цаашлаад дайныг дуусгахад бэлэн байгаа гэж Путинтэй хамтран ажиллаж байсан өндөр албан тушаалтай нэг эх сурвалж хэлжээ.

Путин дайны талбар дахь өнөөгийн амжилтыг Оросын ард түмэнд Орос орон ялалтад хүрсэнгэж итгүүлэхэд хангалттай гэж үзэж байгаа тул энд хүрээд дуусгах сонирхолтой байгааг эх сурвалжууд онцолсон байна. 

Мөн Путин дайны талбарт дахин томоохон амжилт үзүүлэхийн тулд улс орон даяар дайчилгаа зарлах шаардлагатай гэдгийг ойлгож байгаа боловч дайчилгаа зарлахыг хүсэхгүй байгаа гэв. Учир нь 2022 оны есдүгээр сард анхны дайчилгааны дараа түүний нэр хүнд хурдацтай буурсан юм.

Гэвч одоогоор гал зогсоох, тэр байтугай энхийн хэлэлцээр хийх боломж бага хэвээр байна.

Зеленьский Путиний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн бөгөөд 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крымийг оролцуулаад алдагдсан газар нутгаа эргүүлэн авах хүртлээ зогсохгүй гэж буй. Тэр ч байтугай Зеленьский 2022 онд Путинтэй ямар ч яриа хэлэлцээр хийх боломжгүй гэдгийг тунхагласан зарлигт гарын үсэг зурсан юм.

Уг нийтлэлийн талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчөөс асуухад  энх тайвны төлөөх аливаа санаачилга нь Украины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн зурвас дагуух нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэж хэлээд, Оросыг Украины энх тайванд саад болж буй цорын ганц зүйл гэж тодорхойлсон байна.

Нэгэнт гал зогсоох хэлэлцээр байхгүй тул Путин Украинд дарамт шахалт үзүүлэхийн тулд аль болох их газар нутгийг эзлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүх боломжуудыг ашиглахыг эрмэлзэж байгаа гэж гурван эх сурвалж хэлжээ.

Оросын арми Украины нутаг дэвсгэрийн 18 орчим хувийг хяналтдаа авсан ба энэ сард зүүн хойд Харьков мужид шинээр фронт нээсэн.

Путин Зеленьскийг санал гаргах хүртэл газар нутгийг нь аажмаар эзэлсээр байх болно гэж эх сурвалжуудын нэг нь хэлсэн байна. 

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Украины дайн, #хэлэлцээрийн нөхцөл,