Ням гарагт Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Луксоныг Япон руу хүргэхээр нисэж явсан Шинэ Зеландын батлан ​​хамгаалах хүчний онгоц эвдэрч, Ерөнхий сайдыг арилжааны нислэгт суулгахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Луксоны айлчлал дөрөв хоног үргэлжлэх бөгөөд тус улсын Ерөнхий сайд Фумио Кишидатай уулзаж, Шинэ Зеландын бизнесийг сурталчлахаар төлөвлөсөн байжээ.

Шинэ Зеландын хэвлэлд бичсэнээр “Boeing 757” онгоц Папуа Шинэ Гвинейд түлш цэнэглэх үед эвдэрч, бизнесийн төлөөлөгчид болон сэтгүүлчид Порт Морсбид үлдсэн бол Луксон Япон руу арилжааны нислэгээр ниссэн байна.

Шинэ Зеланд улс Батлан ​​​​хамгаалах хүчинд харьяалагдах “757” онгоцыг 30 гаруй жил ашиглаж байгаа аж.

Даваа гарагт Шинэ Зеландын Батлан ​​хамгаалахын сайд Жудит Коллинз нислэгт асуудал үүссэн нь “ичгүүртэйявдал гэж хэлээд, яам цаашид Луксон болон түүний төлөөлөгчдийг арилжааны нислэгээр нисгэхээр судалж байгааг “Newstalk ZB” радио станцад ярьжээ.

Шинэ Зеландын Батлан ​​хамгаалах хүчин хуучирсан техник хэрэгсэл, бие бүрэлдэхүүний хомсдолтой тулгараад удаж байгаа бөгөөд засгийн газар батлан ​​хамгаалах салбарын санхүүжилтийг нэмэх сонирхолтой байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед төсвийн зардлыг танахаас өөр аргагүй байдалд байна.

Эх сурвалж: Reuters

#Шинэ Зеланд, #Ерөнхий сайд Кристофер Луксон, #Япон дахь айлчлал,