ОЛИМП

ОЛИМП: Монголын жүдогийн холимог баг БНСУ-ын багийг 4:1-ээр ялж, шөвгийн найм руу орлоо

Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээн үргэлжилж байна. Манай багийн эхний учраа БНСУ таарч, учраагаа 4:1-ээр яллаа. Одоо шөвгийн наймд ОХУ-ын шигшээ багтай барилдах юм.

Монголын багийн гарааны бөхчүүд:

  • -90 кг жинд Г.Алтанбагана Гок Донханыг торгуулиар ялж, тооны харьцаа 4:1 болгож Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын багийг яллаа.
  • -70 кг жинд Б.Ганхайч өөрөөс нь дээд жинд барилддаг Ким Сонёоныг вазари үнэлгээгээр ялж тооны харьцааг 3:1 болгосон.
  • -73 кг жинд олимпоос хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар мөн хүрэл медальт Ан Чанримыг ялж тооны харьцааг 2:1 болгосон.
  • -57 кг жинд Д.Сумъяа Ким Жисүг вазари үнэлгээгээр ялж багийн тооны харьцааг 1:1 болгосон.
  • Эхний барилдаан -90 кг жинд болж Ө.Дүүрэнбаяр Ким Минжонд унав.
May be an image of 2 people, people standing and indoor
May be an image of 1 person, indoor and text
May be an image of 1 person, indoor and text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet