Японы хамгийн өндөр оргил болох 3,776 метрийн өндөр сүрлэг Фүжи уулыг зорих жуулчдын урсгал бараг тасардаггүй. Гэвч жуулчдын хөл хөдөлгөөн, тэдний болгоомжгүй үйлдлээс болоод нутгийн иргэд гомдол гаргасны дагуу Фүжи уулын харагдцыг хаажээ.

Фүжи Кавагучико хотын захиргаа хаалт босгоно гэдгээ дөрөвдүгээр сарын сүүлчээр зарласан бөгөөд мягмар гарагт “Lawson” дэлгүүрийн замын эсрэг талд угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.

“Lawson” гэсэн цэнхэр бичигтэй уг дэлгүүр нь цахим ертөнцөд “Фүжи уулын Лоусон” нэрээр алдартай. Жил бүр олон сая жуулчин энэ газарт зургаа даруулахаар ирдэг байна. 

Жуулчид зураг даруулахдаа замын хөдөлгөөнд саад учруулах, дүрэм зөрчих, хог хаях зэргээр зохисгүй үйлдэл гаргадаг нь ойролцоох оршин суугчдын дургүйцлийг хүргэсэн аж. 

Уг 2.5 метрийн өндөртэй, 20 метр урттай торон хаалт нь жуулчдыг хол байлгах зорилготой ч үр дүнд хүрэх эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.

Казахстанаас ирсэн Юрий Вавилин Энэ нь хэдэн өдрийн турш л үр дүнтэй байх болов уу. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэн нэгэн хаалтад нүх гаргаж, зураг дарна гэдэгт итгэлтэй байна гээд, маргааш буцаж ирээд зураг дарахаар оролдоно гэдгээ хэлжээ. 

“Lawson” дэлгүүрийн эсрэг талд амьдардаг 65 настай Казүхико Ивама явган хүний зам дээр босгосон хаалтыг жуулчдад саад болно гэдэгт итгэлгүй байна. Харин эсрэгээрээ зарим жуулчид зургаа даруулахын тулд авто зам руу гарч магадгүй гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Дүрэмгүйгээр зам хөндлөн гарах нь зам тээврийн осол гаргах эрсдэлтэй бөгөөд хотын захиргааны зүгээс жуулчдын хөдөлгөөнийг зохицуулахын тулд хамгаалалтын ажилтнуудыг гаргаж, олон хэл дээр анхааруулга байрлуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Жуулчдын зарим нь яагаад хүмүүс энэ газарт бужигналдаад байдгийг гайхаж байв. Тухайлбал, Торонтогоос гэр бүлээрээ аялахаар ирсэн Ванди Чоу Фүжи уулын үзэсгэлэнтэй зураг дарах боломжтой өөр олон газар бий гэж хэлэв.

Эх сурвалж: BBC

#Япон, #Фүжи уул, #Lawson дэлгүүр, #Фүжи Кавагучико,