ЭДИЙН ЗАСАГ

Мал амьтдын тав тух, малчдын баталгаат амьжиргааг дэмжсэн хариуцлагатай ноолуурын салбарынхан виртуал орчинд чуулж байна

Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) нь байгаль орчинд ээлтэй, мал амьтдын тав тухтай амьдрах орчныг хангасан, малчдын баталгаат амьжиргааг дэмжсэн хариуцлагатай ноолуурын салбарыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн олон талт санаачилга бүхий байгууллага гэдгийг бид сүүлийн жилүүдэд мэддэг болсон. Тэгвэл тус эвслээс энэ сарын 14-16-нд “Ноолуурын салбарын тогтвортой байдал”  сэдэвт гурван өдрийн виртуал бага хурлыг зохион байгуулж, өнөөгийн ололт амжилтаа хэлэлцэн чуулж байна.

ИЛТГЭГЧИД

Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг олон улсын хурал нь энэ удаад виртуал хуралдаанаас гадна цахим орчинд үзэсгэлэн, экспо зохион байгуулж буйгаараа онцлог. Тодруулбал, дэлхий даяарх ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний оролцогчдын хүрээнд,

  • Салбарын тогтвортой байдал,
  • Хөгжлийн чиг хандлага,
  • Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын шийдлийг хэлэлцэх, хамтарч ажиллах хамтын ажиллагааг өрнүүлж буй.

Энэхүү хуралд,

  • Ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэр аж ахуйн нэгжүүд,
  • Олон улсын брэнд,
  • Борлуулагчид,
  • Их сургууль, мэргэжлийн байгууллагын судлаачид, профессорууд,
  • Төр, засгийн газрын бодлого, шийдвэр гаргагчид,
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод гээд 350 гаруй төлөөлөл оролцож, 50 гаруй илтгэгчид (шууд ба бичлэгээр) илтгэл тавьж байна.
May be an image of 1 person and text that says 'Lobby Stage Exhibition Projects &Products Participants Speakers More Welcome tothe Sustainability Cashmere Sector Conference Cashmere xpo Visit the Lounge here working together can create more sustainable cashmere sector Visi the Projects Page here ICCAW Exhibition Hall British Embassy Ulaanbaatar Stage UnitedNati sfa Madeby EVENT ๑១៩ axyй, roHyйлAB3pийH Ram UN DP PLAT-OE Messages'

Тус арга хэмжээний гурван өдрийн (есдүгээр сарын 14, 15, 16) LIVE хуралдаанаас гадна оролцогчдод зориулан энэ сарын 14-нөөс ирэх аравдугаар сарын 14 хүртэл нэг сарын виртуал арга хэмжээг үргэлжлүүлэх юм. Энэ үеэр ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллагын үзэсгэлэнгийн цахим танхим ажиллана гэж Тогтвортой ноос ноолуурын эвсэлээс мэдээллээ.

Үзэсгэлэнгийн виртуал павильонд оролцогчид болон эрх авсан байгууллагууд зочилж болохоос гадна бусад хувь хүн, компаниудтай цахим уулзалт товлож, хамтын ажиллгаагаа баталгаажуулах боломж бүрдэх юм билээ.

ИЛТГЭГЧИД

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet