Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хомсдож байгааг харгалзан дэлхийн улс орнууд тогтвортой хөгжих чиг хандлагыг эрэлхийлж нэгэн зорилго дор НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцыг 1992 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлан жил бүрийн энэ өдрийг "Олон улсын биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон. Энэхүү конвенцод дэлхийн 196 орон нэгдэн орсон бөгөөд байгаль орчны сэдвээр урьд өмнө нь хэрэгжиж байсан аливаа гэрээ, хэлэлцээрээс агуулга, хамрах хүрээний хувьд хамгийн том гэрээ юм.
Монгол Улсын Их Хурал 1993 онд уг конвенцыг соёрхон баталснаар албан ёсоор нэгдэн орсон 30 дахь орон болсон. Дэлхий нийтээр нийгэм, эдийн засаг, уур амьсгал, байгаль орчинд гарч байгаа эрс өөрчлөлтүүд болон конвенцын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан 2022 онд хуралдсан конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаар 2030 он хүртэлх “Куньмин-Монтреалын даян дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ” баримт бичгийг баталсан. Иймээс конвенцын гишүүн орон бүр энэ оны сүүлээр зохион байгуулагдах Талуудын 16 дугаар бага хурлын өмнө Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж, нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь манай гараг дээрх оршихуй бүрийг хамгаалж үлдэх сүүлчийн боломж юм. Иймээс 2024 оны олон улсын биологиийн олон янз байдлын өдрийг “Хамтдаа төлөвлөж, хамтдаа хэрэгжүүлье” уриан дор улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын хувьд энэ жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүн бүрийн оролцоог хангасан Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах зорилгоор салбар бүрийн албан хаагч, эрдэмтэн, судлаачид, оюутан залуус болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулсан сэдэвчилсэн салбар хуралдааны хүрээнд 2030 он хүртэлх Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, арга хэмжээний төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна.

#бхбя, #БШУЯ, #ЗТХЯ, #уухүя, #ххаахүя, #ШУА, #БОАЖЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, #ЭЗХЯ, #ЭХЯ, #СаЯ,