Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг, Засгийн газрын 2024 оны 59 дүгээр тогтоолын дагуу Өвөрхангай аймаг түүхэндээ анх удаа Өсвөрийн морин хуурын чуулгатай боллоо.
Аймгийн Хөгжимт драмын театрын дэргэд Өсвөрийн морин хуурын чуулгыг 26 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, морин хуурч Б.Түвшинжаргал, Хөгжмийн ангийн багш М.Мижиддорж нарын удирдлага дор дөрвөн сарын турш хичээллэн анхны тоглолтоо толилуулахад бэлэн болоод байна.
Тодруулбал, 5 дугаар сарын 24-нд өсвөрийн морин хуурчдын “Монгол аялгуу” тоглолт аймгийн Хөгжимт драмын театрт болох бөгөөд энэ өдөр “Орон нутагт морин хуурыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжуулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Соёл урлагийн газраас зохион байгуулах юм.
Өсвөрийн морин хуурчид саяхан Улаанбаатар хотыг зорьж, улсын Морин хуурын чуулгатай танилцан Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг хамтран тоглосон.
Энэ үеэр чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хэлэхдээ, “Хүүхэд багачуудыг монгол хүн байх, өв соёлоо биедээ тээдэг байхад анхаарч, танхимын сургалтын хэлбэрээр биш, театрынхаа дэргэд өргөн бүрэлдэхүүнтэй чуулгыг байгуулж байгаад талархаж байна” гээд цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа Өвөрхангай аймгийн театрт морин хуураар суралцаж байсан, энэ нутгийн уугуул иргэн юм.
Аймгийн ЗДТГ, Эрдэнэзуу музейгээс Өсвөрийн морин хуурын чуулгын хувцас хэрэглэлд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа ба морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх аж.

#ӨВӨРХАНГАЙ, #морин хуур,