Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хагас жилийн дотор хоёр дахь удаагаа тусгай хүчний командлагчаа сольжээ.

Хурандаа Сергей Лупанчукийг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд бригадын генерал Александр Трепакийг томилсон тухай ерөнхийлөгчийн цахим хуудсаар дамжуулан зарласан ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Лупанчук арваннэгдүгээр сард өмнөх Виктор Хоренког гэнэт халсны дараа тусгай хүчнийг удирдахаар томилогдож байв.

Хоренког чөлөөлсөн явдлыг Зеленьский болон хэдэн сарын дараа халагдсан тухайн үеийн дээд командлагч Валерий Залужный хоёрын хооронд үл ойлголцол үүссэний шинж тэмдэг гэж үзэж байсан.

Тусгай хүчин нь олон нийтэд төдийлөн танигдаагүй ч Оросын мэдэлд байдаг бүс нутаг, ялангуяа Крымийн хойгт Украины хамгийн амбицтай ажиллагаанд оролцсон гэж үздэг.

Шинээр томилогдсон командлагч Трепак нь 2014 оноос хойш Украины зүүн хэсэгт Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн аж. Тэрээр Донецкийн нисэх онгоцны буудалд хийсэн Оросын довтолгоог няцаах ажиллагааг удирдаж байсан ба энэ нь тухайн үеийн хамгийн том ажиллагааны нэгд тооцогддог.

Хоёрдугаар сард Зеленьский дээд командлагч Валерий Залужныйг хуурай замын цэргийн командлагч Александр Сырскийгээр сольж, Украины армийн командлалын хэлхээг өөрчилсөн юм.

Зеленьский шинэ цэргийн удирдлага зэвсэгт хүчний хяналтыг гартаа авч байгааг мэдэгдэж, цэргүүдийн өдөр тутмын хэрэгцээг ойлгодог туршлагатай командлагчдыг авчрах замаар системийг дахин ачаална гэж амлаж байв.

Пүрэв гарагт Зеленьский мөн гуравдугаар сард ямар ч тайлбаргүйгээр чөлөөлөгдсөн Дмитро Герегаг армийн туслах хүчний командлагчаар эргэн томилсон байна.

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #УКраин, #тусгай хүчин,