Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Канадын реппер Дрейкийн гэрийн гадаа буудалцаан болж хамгаалалтын ажилтан нь шархаджээ.
Торонтогийн цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтнүүд шөнийн 02:00 цагийн орчимд “Park Lane Circle” харшийн буланд зогсож байсан хамгаалагчийг буудаж, хэргийн газраас зугтсан байна.
Хэрэг гарах үед Дрэйк гэртээ байсан эсэх, эсвэл буудалцааны бай байсан эсэх нь тодорхойгүй байна.
Сүүлийн үед Дрэйк АНУ-ын реппер Кендрик Ламартай маргаантай байсан ч сэдлийн талаар ярихад эрт байгааг цагдаа нар мэдэгджээ.
“Бид Дрэйкийн багтай холбогдсон бөгөөд тэд хамтран ажиллаж байгаа” гэж зэвсэг, бүлэглэлийн эсрэг нэгдсэн ажлын хэсгийн байцаагч Пол Кравчик сэтгүүлчдэд мэдэгдэв.
Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа ч видеоны чанарын асуудлаас болоод энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.
Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал нь хүнд байгаа аж. Гэрчүүдийн хэлснээр хохирогч цээжиндээ болон өөр хэд хэдэн газарт шархадсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дрейк, Ламар хоёрын маргаан хэт хувийн шинж чанартай болж, репперүүд хоорондоо дисс хийлцсэн юм.
Ламар сүүлд гаргасан “Not Like Us” дуундаа Дрейкийг насанд хүрээгүй эмэгтэйчүүдтэй харилцаатай, нууц хүүхэдтэй гэж буруутгаж, түүний гэрт олон бэлгийн хүчирхийлэл үйлдэгч байгаа мэт зургийг дууныхаа “thumbnail” дээр тавьсан байна.
Дрэйк хариуд нь “The Heart Part 6”-р Ламарын мэдэгдлийг үгүйсгэж, тэдгээрт "жигшин зэвүүцэж" байгаагаа хэлжээ.
Эх сурвалж: BBC

#Торонто, #Дрейк, #Кендрик Ламар,