Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарлаа

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам-
“Токио-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна.Э.Цэндбаатар эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан.Өнөөдөр хоёрдугаар тойрогт Вьетнамын Нгуен ван Дуонгтой тулалдлаа. Нгуен эхний тойрогт Азербайжаны Алиевийг ялсан юм.
2019 оны Зүүн Өмнөд Азийн наадмын мөнгөн медальт боксчин. 2019, 2020 онуудад Вьетнамын аварга болсон. 2020 оны Вьетнамын шилдэг тамирчны шагналд хөлбөмбөгч Нгуен Ван Куитийн дараа хоёрт орсон тамирчин.Эхний тойрогт африк тамирчинтай тоглохдоо бага зэрэг зуулттай байсан Цэндээ энэ удаад эхний үеээс явах болов уу. Нэгдүгээр үед манай тамирчны цохилт илүү оновчтой байлаа. Эхний үе 4:1 манай ялалт.Хоёрдугаар үед вьетнам тамирчин урагш явж эхэлсэн ч Цэндээ тулгаж зогсоогоод, оноо аван, тулааныг удирдсаар. Хоёрдугаар үе 5:0. Гуравдугаар үе эхэллээ.
Мөн л Цэндээ давамгайлсаар дуусгалаа. Шүүгчид санал нэгтэй түүнд ялалт өгчээ. Дараагийн тойрогт манай тамирчин Оросын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз хоёрын ялсантай тулалдана.




Хариулах