Дорнод аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалын Стратегийн төлөвлөлт хариуцсан дэд командлагч хошууч генерал Скотт.А Уйнтер, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, АНУ-ын Олон улсын Аюулгүй байдлын инстетутийн сургагч багш Шон Остон нарын хүндэт зочид оролцсон юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ ““Говийн чоно” сургалт, дадлагад гадаад улс орны гамшигтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн байгууллагын төлөөлөл оролцож, өөрийн улс орны болон бүс нутгийн гамшгийн үеийн бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээ, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөлт, стандарт, сайн туршлага, сургамж дүгнэлтээс манай орны аврагч нар болон мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад эх орондоо суралцах боломжийг олгож байдаг нь энэ арга хэмжээний онцлог. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний гамшигтай тэмцдэг арга зүй, туршлагыг хамтран, биечлэн туршиж үздэгт энэхүү дадлага, сургуулийн үр дүн, ач холбогдол оршиж байна.
Олон улсад гамшгийн эрсдэлийг нийгэм, эдийн засгийн дан ганц нэг салбарт сөргөөр нөлөөлөх байдлаар авч үздэг байсан үе өнгөрч, системийн хэмжээнд авч үздэг болсон. Аливаа гамшгийн эрсдэлийг улс орны эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, соёл, боловсрол, амьжиргаа зэрэг бүхий л салбарт хор хөнөөлөөр нь, нөлөөлөх байдлаар нь авч үзэн, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг болоод байна.
Иймд өнөөдрийн энэхүү сургалт, дадлагаас олж авсан мэдлэг, туршлага бидэнд гамшгийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах, чадавхаа нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг нягтруулах, учирч болзошгүй эрсдэлийг системийн хэмжээнд үнэлж дүгнэн, эрсдэлийг бууруулах, стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөхөд онцгой өгөөжтэй үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Энэ удаагийн дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албад, Дорнод аймгийн удирдлага, зүүн бүсийн Онцгой байдлын байгууллага зэрэг 30 гаруй байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагч, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд болоод Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Турк зэрэг нийт 14 гадаад улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна.
Дорнод аймаг нь тэгш тал зонхилсон газар нутагтай, хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, их хэмжээний цас орж зудын гамшиг тохиолддог бүс нутаг. Тиймээс сургалт, дадлагын хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдах юм.

#дорнод аймаг, #Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, #“Говийн чоно-2024”,