Орос улс цэргийн сургуулилалтын үеэр тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх дадлага хийхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.
Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар энэхүү сургуулилалтыг Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар явуулж байгаа бөгөөд стратегийн бус цөмийн зэвсэгт хүчнийг байлдааны даалгаварт бэлэн эсэхийг шалгах гэнэ.
Сургуулилалтад стратегийн бус цөмийн зэвсгийг бэлтгэх, байрлуулах дадлага багтах ба өмнөд цэргийн тойрог, тэнгисийн цэргийн хүчний пуужингийн ангиуд оролцож байгааг Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Энэхүү сургуулилалт нь “Өрнөдийн зарим албан тушаалтнуудын хийсэн Оросын Холбооны улсын эсрэг өдөөн хатгасан мэдэгдэл, заналхийллийн хариуд” Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хангах зорилготой гэж мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд хэн нэгний нэрийг дурдаагүй ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тусдаа мэдэгдэлдээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Украин руу цэргээ илгээж магадгүй гэсэн тайлбар, мөн Их Британи, АНУ-ын Сенатын төлөөлөгчдийн мэдэгдлийг иш татсан байна.
Цөмийн гүрнүүд цөмийн зэвсгээ тогтмол туршдаг боловч ийм сургуулилалтыг тодорхой аюул заналхийлэлтэй бараг холбодоггүй.
Дайн эхэлснээс хойш Орос улс цөмийн эрсдэл нэмэгдэж байгааг удаа дараа анхааруулсаар ирсэн. Хэдийгээр АНУ уг анхааруулгыг нухацтай авч үзэх ёстой гэж үздэг ч Оросын цөмийн төлөв байдалд ямар ч өөрчлөлт ороогүй гэж үзсээр байна.
Оросын цөмийн номлолд цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг ашигласан халдлага, эсвэл “төрийн оршин тогтнолд аюул заналхийлсэн” ердийн халдлагын хариуд ийм зэвсгийг ашиглана гэж заасан байдаг.
Өнгөрсөн жил Оросын элитүүд цөмийн номлолд өөрчлөлт оруулахыг уриалсан ч Путин номлолыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.
Путин мөн энэ гуравдугаар сард Орос болон АНУ тэргүүтэй НАТО-ийн хооронд шууд мөргөлдөөн гарвал манай гараг Дэлхийн III дайны ирмэг дээр очих болно гэж барууныханд анхааруулаад, ийм хувилбарыг хэн ч хүсэхгүй гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #цэргийн сургуулилалт, #тактикийн цөмийн зэвсгийн дадлага,