Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна. Тэр хэрээр мэдээллийн технологийн хөгжил олон нийтийн ойлголт, хандлага, зан үйлд тааварлашгүй нөлөө үзүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийг олж авах, ашиглах, дамжуулах, хадгалах процесс дунд кибер дайнтай арай ухамсартай хэсэг нь тулалдах, нөгөө хэсэг нь хэт туйлширч улам өдөөж хөөсрүүлэх эсвэл бууж өгөх замаар технологийн хөгжилд хөтлөгдсөн эрин зуунд амьдарч байна, бид. Үүгээрээ гадны нөлөөтэй болон худал ташаа мэдээллээр дамжуулж олон нийтийн итгэл үнэмшил, зан байдалд халдах оролдлого хаа нэгтээ алхам тутам, хором мөч бүхэнд хийгдсээр байгаа. Гэхдээ ихэвчлэн зорилготой, зориудаар бэлтгэн түгээж буй нь ч элбэг байгааг энэ чиглэлийн баримт шалгадаг мэргэжлийн байгууллагууд сүүлийн жилүүдэд улам ихээр анхааруулах болсон. Тодруулбал, худал, ташаа мэдээллээс болж сошиал сүлжээнд компьютер, гар утасны цаана нүдэнд харагдаж гарт баригдахгүй байдлаар хэт туйлширсан, бухимдсан, үзэл бодол нь тогтворгүй болж итгэл үнэмшил нь сулрах байдлаар эмх замбараагүй байдал үүсэж байдаг. Хор уршгаар нь сошиалд чимээгүй мөргөлдөөн өрнөж өөр хоорондоо зөрчилдөж, “зодолдож” байна. Ийнхүү олон нийтийг айдаст автуулж сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсгэж байдаг. Энэ дундаас хамгийн аюултай нь нийгэм хоёр талд хуваагдан хоорондоо дайсагналцах нь улс орны эв нэгдэлд ч нөлөөлөх томоохон эрсдэл дагуулж байдаг аж. Энэ мэтээр ганцхан товчлуур дараад түгээж буй худал, ташаа мэдээллийн цаана маш олон хүн хохирч үлдэхийн зэрэгцээ нийгэмд маш олон хорыг чимээгүйхэн шахаж тэр нь хэт туйлшралд хөтөлж өргөн хүрээнд нэвчин тархаж байгааг улс орнууд ихээхэн анхаарах болжээ.  

Судалгаанаас харвал нийт хуурамч мэдээллийн 90 орчим хувь нь фэйсбүүк, дараа нь твиттер, тав орчим хувь нь л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг гэжээ.  Үүнээс харахад хуурамч мэдээллийг сошиал хэрэглэгчид бид өөрсдөө л түгээж, дэвэргэж хөөсрүүлдэг байна. Тиймээс аливаа эргэлзээтэй, хэт нэг талыг барьсан мэдээллийг түгээж хөөсрүүлэхээсээ өмнө эх сурвалжаар баталгаажуулах, нягтлах нь хамгийн чухал байгаа талаар “Мэдээллийг талх гэж бодвол шууд идэх биш ямар орц найрлагатай, хэзээ үйлдвэрлэсэн, хортой юу, хоргүй юу гэдгийг нь харж байж амандаа хийх ёстой. Өнөөдрийг хүртэлх ертөнцөд мэдээлэл бол хүч гэж хэлдэг байсан. Энэ цаг үеэс хойш хүнийг хүчгүй болгоё гэвэл мэдээллээр бөмбөгд гэж хэлэх болсон. Ирээдүйд гаргах шийдвэртээ хамгийн хэрэгтэйг нь ашиглая гэвэл мэдээллээ ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Ignore хийх буюу үл тоох, тоохгүй хаях чадвартай болох ёстой. Бүх мэдээллийг аваад л сэтгэлээ хөдөлгөөд л, энергиэ зарцуулаад, ойр тойрныхондоо түгээгээд байвал мэдээллээр тоглуулна л гэсэн үг” гэж FactCheck.mn талбарынхан хэлж байна. 

Хэн дуртай нь хүссэн мэдээллээ үйлдвэрлэдэг болсон шиг хүн бүхэн дор бүрнээ  мэдээллээ нягтлах боломжтой. Яг ийм шаардлага өнөө цаг үед улам хэрэгтэй, зүй ёсны ухамсар, ойн санамжийг эрэлхийлж буй цаг үед аливаад итгэхээсээ өмнө эргэлзэх хэрэгтэй. Иймээс худал мэдээллийг хэрхэн таних, ямар эрсдэл дагуулдаг талаар экспертүүдийн үгийг хүргэж байна. Мөн гадны нөлөөтэй мэдээлэл гэдэгт урлаг соёлоор дамжин түгэж буй зөөлөн хүчний бодлого ч орж байгаа юм. Тиймээс энэ талын экспертийн байр суурийг сонслоо.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Ц.Тамир: ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТОМООХОН ҮЙЛ ЯВДЛЫГ ДАГАН ГАЗАР АВДАГ

FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал

-Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл нийгэмд болж буй томоохон үйл явдлыг даган газар авдаг. Хэн дуртай нь шалгах, эх сурвалжаар баталгаажуулах үйл явц хийгээгүй, баримтын шалгалт явуулаагүй мэдээллүүдийг ихээр бэлтгэж, түгээж байгаа энэ цаг үед хүмүүс няхуур байх ёстой. Эхлээд мэдээллийн эх үүсвэрийг нягтал. Итгэж болох хүн түгээсэн үү, мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж, байнгын үйл ажиллагаа эрхэлдэг итгэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн үү гэдгийг нягтал. Агуулгыг нь мөн нягтал. Хуурамч мэдээлэл сонирхолтой, тачаангуй, гоё, үнэн бол уйтгартай гэдэг алдартай үг байдаг даа. Хэт уянгын эсвэл уур хүргэсэн, сэтгэл хөдлөл өдөөсөн байх тусмаа хуурамч мэдээлэл байх магадлал өндөр. Мөн домайн хаягаар хуурамч мэдээлэл тардаг учир тухайн сайтын эзэмшил харьяаллыг нягтлах нь зөв. Дурдагдсан бүх эх сурвалжийг ч анзаарч бодит эсэхийг нягтал. Цорын ганц эх сурвалжтай мэдээлэл зорилготой, эсвэл PR байх нь бий. Тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байна уу, нэг талыг барьсан мэдээлэл түгээж байна уу гэдгийг ч нягтлах хэрэгтэй. Нэг хүнийг буруутгасаар байгаад дуусаж байвал улам няхуур хандах ёстой.

Э.Батцэцэг: ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛД АВТАЖ ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч

-Монголд хуурамч мэдээлэл, мэдээллийн манипуляц олон төрлөөр өрнөдөг. Нэр, зураг тодорхойгүй, хандалт багатай хаягаар цахим сүлжээнд эхэлж оруулна. Тухайн мэдээллийг олон дагагчтай хаягууд скрийншот хийж, эсвэл эшилж түгээдэг. Хуурамч хаягууд тролл ажиллагаагаар группүүд рүү хуваалцана. Энэ үед олон дагагчтай нөлөөлөгчид, эсвэл олонд танигдсан сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлж, редакцууд мэдээлж эхэлдэг. Эцэст нь тухайн мэдээллийн талаар олон нийт буруу мэдээлэлтэй үлдэх, тэрхүү хуурамч мэдээлэлд автаж үзэл бодлоо өөрчлөх эрсдэлтэй. Олон нийтийн үзэл бодлыг өөрчлөх, дэмжлэг авах замаар эрх мэдлээ хэрэгжүүлэх, нэг мэдээллийг нөгөө шуугианаар дарах. Мөн олон нийтэд хамааралтай чухал шийдвэрийг мэдүүлэхгүй байх зорилготой. Харин хуурамч мэдээллийн учир шалтгааныг ойлгуулж, бодит зөв мэдээллийг хүргэснээр шийдвэр гаргахдаа төөрөгдөхгүй, хуурамч мэдээлэл, манипуляцыг таньж мэддэг хэрсүү олон нийттэй болсноор бодит зөв мэдээлэлд тулгуурласан сайн засаглал төлөвшинө.

Г.Ариунзул: ГАДНЫ ЗӨӨЛӨН БОДЛОГООС ӨӨРСДИЙН ҮНЭ ЦЭН, ХУВЬ ЧАНАРАА ХАМГААЛАХ ДАРХЛААТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Media Show санаачилгийн Хөтөлбөр хариуцсан менежер

-Бидний өдөр тутамдаа үзэж, харж, сонсож байдаг контентууд бидний ухамсарт шууд ба шууд утгаар нөлөөлж байдаг. Хүчирхэг улс орнууд цуврал кино, дуу хөгжим зэрэг соёлын бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулан бусад орнуудад нөлөөлөх, өөрсдийн соёл уламжлал, үнэт зүйлийг сурталчлах зөөлөн бодлогууд хэрэгжүүлж байдаг. Иймд бид бие даасан улс үндэстний хувьд гадны зөөлөн бодлогоос өөрсдийн үнэ цэн, хувь чанараа хамгаалах дархлаатай байх нь нэн чухал юм.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)

#онцолсон, #Fake news,