Лхагва гарагт Гүржийн цагдаа наргадаад агент-ын хуулийн төслийг эсэргүүцэн хоёр дахь шөнөө парламентын ордны гадаа жагсаж буй хүмүүсийн эсрэг нулим асгаруулагч хий, ус цацжээ.

Парламентын гишүүд лхагва гарагт маргаан дагуулсан хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд 83 гишүүн дэмжсэн бол 23 гишүүн дэмжээгүй байна.

Хуулийн төслийг дахин нэг удаа хэлэлцэж баталсны дараа хууль хүчин төгөлдөр болох ба Гүржийн эрх баригч нам хуулийн төслийг энэ сард багтаан батлахаар зорьж байна.

Мягмар гарагийн орой парламентын ордны гадаа, Руставелийн өргөн чөлөөнд цагдаа нар болон жагсагчдын хооронд ижил төстэй мөргөлдөөн гарчээ.

Хэд хэдэн хүн бэртэж гэмтсэний дотор сөрөг хүчний Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намын дарга Леван Хабейшвили гэмтсэн байна. Тэрээр хөхөрсөн царайныхаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, дараа парламентын ордонд нүүрэндээ боолттой иржээ.

Гэрчүүдийн хэлснээр зарим цагдаагийн ажилтнууд жагсагчдын биед халдсан гэв. 

Дотоод хэргийн дэд сайд Александре Дарахвелидзегийн хэлснээр үймээн самууны үеэр зургаан офицер шархдаж, 63 хүн баривчлагдсан байна. Тэрээр сөрөг хүчний Хабейшвилийг цагдаагийн хамгаалалтыг сэтлэх гэж байгаад гэмтсэн гэж хэлсэн боловч Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намынхан түүнийг цагдаа нарт зодуулсан гэж мэдэгджээ. 

Хэрэв хууль хүчин төгөлдөр болбол гадаадын хандивлагчдаас 20-иос дээш хувийн санхүүжилт авдаг төрийн бус байгууллага болон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадаад улсын ашиг сонирхлыг дагасан байгууллагаар бүртгүүлэх шаардлагатай болох юм.

Мөн эдгээр байгууллагууд Гүржийн Хууль зүйн яамны хяналтад орж, нууц мэдээлэл хуваалцах үүрэгтэй болох ба хэрэв татгалзвал 25,000 Гүрж лари буюу 9,400 ам.доллар хүртэл торгууль ногдуулна.

Эрх баригч Гүржийн мөрөөдөл нам уг саналыг дэвшүүлсний дараа хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал дөрөвдүгээр сарын дундуур эхэлсэн.

Эсэргүүцэгчид энэхүү арга хэмжээг эсэргүүцэгчдийг дарахын тулд ашигладаг Оросын авторитар хууль тогтоомжоос санаа авсан гэж үзэж байна. Мөн ЕХ-нд элсэх хүсэл мөрөөдөлд нь нөлөөлөх вий гэж Гүржийн ард түмэн эмээж байна.

Гүрж улс өнгөрсөн арванхоёрдугаар сард ЕХ-нд нэр дэвшигчийн статус авсан бөгөөд санал асуулгаар хүн амын 80 орчим хувь нь холбоонд нэгдэхийг дэмжсэн байна.

Эх сурвалж: BBC

#гадаад агентын тухай хууль, #Гүрж, #эсэргүүцлийн жагсаал,