ИРГЭД: Олимпоос медаль авна гэдэг энгийн зүйл биш, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нартаа БАЯРЛАЛАА
“Токио 2020” олимпын зуны XXXII наадам энэ сарын 23-наас ирэх наймдугаар сарын 9-нд Япон улсын нийслэл Токио хотноо болж байна.
Монгол Улсын баг спортын 10 төрөлд 43 тамирчин ур чадвараа сорьж буйгаас өнөөдрийн байдлаар хоёр хүрэл медаль хүртээд байна.
Тодруулбал, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль, жүдо бөхийн 73 кг-ийн жинд ОУХМ Ц.Цогтбаатар мөн хүрэл медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлууллаа.
Түүхэн амжилт гаргасан тамирчдадаа иргэдийн баярласан сэтгэлийг уламжилъя.

Хариулах