Мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Украины парламентын дөрөвдүгээр сарын 11-нд баталсан Дайчилгааны тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан тухай парламентын цахим хуудсанд мэдээлжээ.

Украин цэргийн бие бүрэлдэхүүний хувьд Оросоос сул байгаа. Тухайлбал, зүүн фронт дахь Оросын цэргийн тоо Украиныхаас 10 дахин их байгааг армийн дээд командлагч Александр Сирский саяхан мэдэгдсэн.

Хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш сарын дараа хүчин төгөлдөр болно. Шинэ хуульд эрчүүд цэрэг татлагын тухай мэдээллээ шинэчлэх, сайн дурынхны цалинг нэмэгдүүлэх, цэргийн албанаас зугтсан тохиолдолд нэмэлт торгууль оногдуулах зэрэг заалтыг нэмж оруулсан байна.

Одоогоор шинэ хуулийн дагуу хэдэн цэрэг дайчлах нь тодорхойгүй хэвээр байгаа хэдий ч цэргийн алба хааж байгаа зарим албан хаагчид болон шинжээчид энэ хуулийг армийн дутагдлыг нөхөхөд хангалтгүй байж магадгүй гэж санаа зовниж байна. 

Хуулийн төслийн анхны хувилбарт дайчилгаанаас зайлсхийсэн тохиолдолд хүнд шийтгэл оногдуулах тухай тусгасан байсан ч олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртсөн. Улмаар парламентын эцсийн хэлэлцүүлгээс өмнө хуулийн төсөлд 4,000 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. 

Зеленьский саяхан байлдааны хүчийг нэмэгдүүлэхийн тулд дайчилгааны насыг 27-оос 25 болгон бууруулах тухай өөр хуульд гарын үсэг зурсан билээ.

2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлсний дараа Украинд дайчилгаа зарлаж байв. Эхэндээ сайн дурынхан ихээр бүртгүүлж байсан ч дараа нь тэдний тоо эрс буурч, түүнээс хойш цэрэг татлагаас зугтсан олон мянган тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters

#УКраин,