ОЛИМП

ОЛИМП: Манай баг Румын багт 22:14-өөр хожигдлоо

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Манай улсын 3х3 сагсны шигшээ баг олимпын дэвжээн дэх тав дахь тоглолтоо Румыний эсрэг хийлээ. Олимпод оролцож буй найман багаас түвшин хамгийн ойролцоо нь Румын байв. Тиймдээ ч манай охид анхны хожлоо авах байх гэсэн хүлээлт хэн бүхэнд байлаа.

ДАШТ-ий тавдугаар байрын шагналт румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлж эхэлсэн хэдий ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байв. Улмаар тоглолт талдаа орж байх үед тоо 9:7 болон ойртлоо. Гэвч үүнээс хойш Румыний баг таван оноо дараалан авсан нь энэ тоглолтын эргэлтийн цэг болчихов. Уг нь манай баг оноог ингэж холдуулалгүй барьж болохоор байсан ч торгуулийн шидэлт болоод сул довтолгоогоо алдах зэргээр боломжоо үгүй хийсэн.

Бэртэл гэмтэл манай тамирчдын тоглолтод нөлөөлж буй нь илт байлаа. Үнэхээр яаж ч хичээгээд болохгүй байгаа нь тэдний тоглолтоос харагдаж байв. Ингээд эцсийн дүндээ 22:14-өөр ялагдлаа.Энэ тоглолтод М.Цэрэнлхам зургаан оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Чимэддолгор, Б.Солонго нар гурав, О.Хулан хоёр оноо нэмэрлэсэн юм. Сагсчид дараагийн тоглолтоо 16.30 цагт Францын эсрэг хийнэ.

May be an image of 1 person, playing a sport, standing and indoor
May be an image of 2 people and people playing sports
May be an image of 1 person, standing and playing a sport
May be an image of 1 person, playing a sport, standing and indoor
May be an image of one or more people, people playing sports, indoor and text that says 'TOKYO2020 2020 TOKYO20 KYO 2020 "HULAN KHULAN 13'
May be an image of 1 person and playing a sport
May be an image of 6 people, people playing sports, people standing and indoor
May be an image of 1 person

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet