Бямба гарагт Сидней хотын Бонди уулзвар дахь Вестфилд худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд таван эмэгтэй, нэг эрэгтэйг хөнөөж, өөр хэд хэдэн хүнийг гэмтээсэн хэрэг гарсан.

40 настай Жоэл Каучиг ойролцоох зочид буудлуудад архи согтууруулах ундааны лицензийг шалгаж байсан цагдаагийн офицер Эми Скотт буудан хөнөөсөн юм.

Тэгвэл халдлага үйлдсэн этгээд зөвхөн эмэгтэйчүүдийг онилж байсныг цагдаагийн байгууллага мэдэгдэв.

Даваа гарагийн өглөө Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн комиссар Карен Уэбб “Гэмт хэрэгтэн эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулж, эрэгтэйчүүдээс зайлсхийсэн нь бичлэгээс тодорхой харагдаж байгаа. Амиа алдсан хүмүүсийн тав нь эмэгтэй бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байна” гэж хэвлэлд ярьжээ. 

Амиа алдсан цорын ганц эрэгтэй болох 30 настай Фараз Тахир нь худалдааны төвийн хамгаалалтын ажилтан бөгөөд халдлагыг зогсоохоор оролдох үедээ амиа алдсан байна.

Халдлагын сэдлийг хараахан тогтоогоогүй байгаа ба “Гэмт этгээд юу бодож байсныг бид мэдэхгүй, тиймээс мөрдөгчид түүнийг таньдаг, түүний эргэн тойронд, ойр байсан хүмүүсээс ярилцлага авахад маш их цаг зарцуулж байгаа гэж цагдаагийн комиссар мэдэгдэв.

Эрх баригчдын мэдээлснээр Каучи нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан аж.

Тэрээр 17 настайдаа сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон бөгөөд сүүлийн хэдэн жил тэнүүчилж амьдарч байсныг Куинслэндийн цагдаагийн газраас мэдээлжээ. Тэрээр өмнө нь Куинслэнд мужид баривчлагдаж байсан ч яллагдагчаар татагдаж байгаагүй аж.

Эх сурвалж: Sky, BBC

#Австрали, #Сидней,