Японд гэрлэлтийн хуулийг өөрчлөхгүй бол хүн бүр нэг өдөр ижил овогтой болох боломжтойг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудаас ялгаатай нь Японд хууль ёсоор гэрлэсэн хосууд ижил овогтой байхыг шаарддаг хэвээр байна. Тус улсад эхнэрүүд нөхрийнхөө овгийг авдаг бөгөөд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөггүй.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид болон япон овгийн олон янз байдлыг хадгалахыг хичээдэг хүмүүс уг хуулийг өөрчлөх хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.
Хэрэв энэ журам хэвээр үлдвэл 2531 он гэхэд бүх япончууд Сато овогтой болох боломжтой гэж судалгааг удирдсан Тохоку их сургуулийн эдийн засагч Хироши Ёшида анхааруулсан байна.
Японы 300,000 гаруй овгийн бүртгэлийг хөтөлдөг “Myoji Yurai” компанийн мэдээлснээр Сато нь хамгийн түгээмэл овог бөгөөд одоогийн байдлаар Японы 125 сая хүн амын 1.8 сая орчим нь ийм овогтой байна. Сатогийн араас Сузуки, Такахаши овог удаалжээ.
Гэрлэсэн хосуудад өөрсдийн овгоо хадгалж үлдэх боломжийг олгохоор эрх зүйн өөрчлөлтийг шаардаж буй “Think Name Project” бүлэг Ёшидад энэ талаар судалгаа хийхийг санал болгосон аж.
Даваа гарагт судалгааныхаа үр дүнг танилцуулсан Ёшидагийн хэлснээр хэрэв эрх баригчид тасралтгүй буурч байгаа гэрлэлтийн түвшний хямралыг шийдвэрлэж чадвал түүний таамаг биелэхгүй байх магадлалтай гэв.
“Хэрэв тооцоолсноос цөөн хүн гэрлэвэл энэ таамаг өөрчлөгдөж магадгүй юм.”
Албан ёсны мэдээллээр 2023 онд Японд гэрлэлтийн тоо өмнөх оныхоос даруй 6%-иар буурч, сүүлийн 90 жилд анх удаа 500,000-аас доош орсон бол өнгөрсөн онд гэр бүл салалт 2.6%-иар өссөн байна.
Мөн төрөлт буурч байгаатай холбоотойгоор Японы хүн ам ирэх мянган жилд асар их хэмжээгээр буурч болзошгүйг Ёшида судалгаандаа тэмдэглэжээ. Тэрээр “Япон үндэстэн устах магадлал өндөр байна” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн жил Японд 65 ба түүнээс дээш насныхны нийт хүн амын дунд эзлэх хувь түүхэн дээд хэмжээнд хүрч, 29.1 хувь болсон нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Японы хүн ам 1980-аад оны эдийн засгийн өсөлтөөс хойш тасралтгүй буурсаар байгаа бөгөөд төрөлтийн түвшин 1.3 буюу тогтвортой хүн амыг хадгалахад шаардлагатай 2.1-ээс хамаагүй доогуур байна. Мөн Японд нас баралт арав гаруй жилийн хугацаанд төрөлтөөс давсан нь эрх баригчдын хувьд томоохон сорилт болоод байна.
Эх сурвалж: CNN

#судалгаа, #Япон, #хүн ам зүй,