БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-ын ХХААБ болон Европын Холбоо (ЕХ) Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр (ОЗНӨСХ)-г хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. 

ХӨТӨЛБӨРИЙН НИЙТ САНХҮҮЖИЛТ 2,5 САЯ ДОЛЛАР 
Тус хөтөлбөр нь Ойн засаглал, нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр нь Ойн Түншлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх, Ойн түншлэлийн үр нөлөөг оновчтой болгоход чиглэх бөгөөд Монгол улс, Бүгд Найрамдах Конго улс, Габон, Гайана, Гондурас, Уганда, Замби зэрэг 7 Улсад хэрэгжинэ. 
Энэ хүрээнд хөтөлбөрт хамрагдаж буй 7 Улсын Ойн түншлэлийн үйл ажиллагааг дэмжих, доорх зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлнэ. 
ҮҮНД:
1. Хамгаалалттай, нөхөн сэргээсэн буюу тогтвортой менежмент бүхий ойн талбайг нэмэгдүүлэх;
2. Ойтой холбоотой зохистой хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх;
3. Ойн хомстол, ойн доройтлын жилийн түвшинг бууруулах; 
4. Ойн хомстолын тухай ЕХ-ны журмын шаардлагыг оператор (ойн байгууллага)- ууд дагаж мөрдөх таатай орчныг бүрдүүлэх юм. 

ХҮРЭХ ҮР ДҮН:
Үр дүн 1.1: Ил тод, жендер, нийгмийг хамарсан, хариуцлагатай засаглалыг сайжруулж, ойг эзэмших, ашиглах эрх, тогтвортой менежмент, ашиглалт, газар ашиглалтын төлөвлөлт, ойн хамгаалалт, хадгалалт, ойн хомстол, нөхөн сэргээхтэй холбоотой бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлж, хэрэгжүүлсэн байх, хууль ёсны, тогтвортой ойн нэмүү өртгийн сүлжээ, ойн устгалгүй ойн бүтээгдэхүүн (мод ба мод бус) болон түүнийг хөшүүргийг бий болгох;
Үр дүн 1.2: Ойн нэмүү өртгийн сүлжээн дэх ойн хомстол, тогтвортой үйл ажиллагаа нь хууль эрх зүйн хувьд нийцтэй байгаа эсэхийг магадлах, баталгаажуулах систем (мөшгих тогтолцоо)-ийг хөгжүүлэх, эсхүл бэхжүүлсэн байх;
Үр дүн 1.3: Ойн нөөц, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зах зээл, худалдааны мэдээллийн системийг зохих ёсоор хөгжүүлэх, бэхжүүлэх;
Зорилт 2: Оновчтой, тогтвортой, үр ашигтай, хүртээмжтэй, уян хатан, жендерийн мэдрэмжтэй дэлхийн жишгийн ойд суурилсан (мод ба мод бус ойн бүтээгдэхүүн) нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх буюу сайжруулсан байх;
Үр дүн 2.1: Тогтвортой ойд суурилсан (мод болон мод бус ойн бүтээгдэхүүн) нэмүү өртгийн сүлжээ, хөрөнгө оруулалтын хөшүүргийг зохих ёсоор хөгжүүлж, бэхжүүлэх, цаашид дэмжих;
Үр дүн 2.2: Улсын хэмжээнд тогтвортой ойн аж ахуй, ойд суурилсан нэмүү өртгийн сүлжээн дэх хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх санхүүжилтийн стратеги боловсруулах юм. 

#БОАЖЯ, #ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр,